Тайванийн элчинд орогносон 11 сэжигтнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

Тайванийн элчинд орогносон 11 сэжигтнийг баривчилжээ

Тайванийн элчинд орогносон 11 сэжигтнийг баривчилжээ

Гаити улсын Ерөнхийлөгч Жовенел Моисег гэрт нь буудаж хөнөөсөн хэрэгт холбоотой хэмээн сэжиглэгдэж буй бүлэг этгээдийг Карибын арал дээрх Тайванийн элчин сайдын яаманд орогнож байхад нь олж баривчилжээ.

Тайванийн элчин сайдын яамнаас өчигдөр цагдаа нарт нэвтрэх зөвшөөрөл олгосны дараа ерөнхийлөгчийн аллагын хэрэгт холбоотой хэмээн сэжиглэгдэж буй 11 этгээдийг баривчилсан аж. Энэ тухай Тайванийн элчин сайдын яамнаас өнөөдөр/2021.7.9/ цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Энэхүү мэдэгдэлд “Тайвань бол олон улсын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн. Түүнчлэн Бүгд найрамдах Гаити улсын эртний үнэнч нөхөр. Тиймээс бид Гаитийн цагдаа нарт болсон явдлын үнэн мөнийг нэн даруй олох, хайх, тогтоох ажилд нь дэм болж, даруй нэвтрэх зөвшөөрөл олгосон юм” хэмээжээ.

Харин Гаитийн цагдаа нарын мэдээлснээр Ерөнхийлөгчийн аллагын хэргийг Гаити гаралтай хоёр америк, 26 колумб иргэн зохион байгуулсан аж. Харин өчигдөр/2021.7.8/ баривчлагдсан 11 этгээд чухам аль улсын иргэд болохыг одоохондоо нийтэд мэдээллээгүй байна.

Гаити бол Бээжинг эсэргүүцэж, Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөг 15 орны нэг билээ. Түүнчлэн Тайванийн элчин сайдын яам талийгаач Ерөнхийлөгчийн гэртэй ойрхон байдаг гэнэ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж