Орон нутагт Covid-19 цар тахлын халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан 18 аймгийн 196 суманд хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа билээ. Үүнээс 13 аймгийн 101 сумын хөл хорио наадмаас өмнө цуцлагдана. Харин халдварын тархалт өндөр байгаа аймгуудын зорчих хөдөлгөөнийг баяр наадмын өдрүүдээр хязгаарлана.
Тодруулбал, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Ховд, Өмнөговь аймгаас бусад аймгуудад хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэн.
Зорчих хөдөлгөөн нээсэн аймгууд руу долдугаар сарын 10-19-ний өдрийг дуустал иргэд зорчих боломжтой. Хөл хориогүй аймгууд өөрсдийн дураар хязгаарлалт тогтоохгүй, тогтоохоор болбол УОК-той хэлэлцэх ёстой.
Иргэд баяр наадмын өдрүүдэд нээлттэй аймгуудад зорчихдоо айлаар орохгүй байх, суурин газрын хөдөлгөөнд оролцохгүй байх, аяллаар явах гэж байгаа хүмүүсийн нийт тоо таваас дээшгүй байхыг УОК-оос уриалсан.
Мөн вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоногоос дээш хоносон бол PCR түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагагүй, вакцины гэрчилгээ, эмчийн магадлагааг үзүүлэн нээлттэй аймгуудад зорчих эрхтэй болно. Харин вакцины бүрэн тундаа хамрагдаагүй болон хүндэтгэх шалтгаанаар вакцин хийлгээгүй иргэд PCR, түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариуг үзүүлэн зорчих юм.
Улсын их баяр наадмаар долдугаар сарын 10-19-ний өдрийг дуустал хугацаанд Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Ховд, Өмнөговь, аймгуудаас бусад аймагт хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн хөдөлгөөн нээгдсэн тул 30 чиглэлд дараах цагийн хуваарийн дагуу үйлчилнэ.
Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан цагийн хуваарьт өөрчлөлт орох боломжтой.
Г.ХУЛАН
Холбоотой мэдээ