Их сургууль төгссөн 11 настай хүү мөнх амьдралыг бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

Их сургууль төгссөн 11 настай хүү мөнх амьдралыг бүтээнэ

Их сургууль төгссөн 11 настай хүү мөнх амьдралыг бүтээнэ

Дэлхийн хоёр дахь хамгийн залуу бакалаврын зэрэгтэй 11 настай Лаурент Саймонс хүн төрөлхтнийг мөнх амьдруулах зорилготой гэнэ. Бельгийн Остенд хотоос гаралтай тэрбээр Антверпийн их сургуульд гурав биш, ганцхан жил физикийн шинжлэх ухаанаар сурч төгсөөд, бакалаврын зэрэг хамгаалсан байна.

Саймонс хүү цуг төгссөн оюутнуудаасаа хамгийн өндөр буюу 85 хувийн дүнтэй төгсч, дэлхийн хоёр дахь хамгийн залуу бакалаврын зэрэгтэй хүүхэд болжээ.  Түүнээс өмнө 1994 онд Өмнөд Алабамагийн их сургуулийг 10 настай Майкл Кирни антропологич мэргэжлээр төгсч, хамгийн залуу бакалаврын зэрэгтэй хүүхэд  болж байжээ.

Саймонсын амжилт гайхалтай хэдий ч хэрвээ Эйндховен их сургууль түүнийг хүлээн зөвшөөрсөн бол үүнээс ч өмнө төгсөх боломжтой байсан гэнэ. Тухайлбал, Саймонс анх Нидерландын Эйндховен их сургуульд есөн настайдаа элссэн ч их сургуулийн удирдлагууд түүнийг 10 нас хүрэхээс өмнө төгсгөхгүй хэмээн эсэргүүцсэн аж. Гэхдээ түүний хувьд өмнөх дээд амжилтыг эвдэх чухал биш байжээ. Түүний гол зорилго өөрийгөө цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх аж.

Тэрбээр хэвлэлд “Надад дэлхийн хамгийн залуу энэ тэр болох нэг их хамаагүй. Физикийн салбарт эрдмийн зэрэг хамгаалах бол ердөө миний цаашид хүний эрхтнүүдийг механикаар орлуулах учрыг олох замын эхний алхам. Би ирээдүйд хүний аль болох олон эрхтнийг механикаар солих боломжтой болгохыг хүсдэг. Түүний төлөө би өөртөө олон зорилттой, үе шаттай зорилго тавьсан юм. Харин квант физик бол энэ замын нэг жижиг алхам юм. Энэ шатаар өгсөхийн тулд би эхлээд мэдлэг олж, дараа нь түүнийгээ баталгаажуулаад, дараагийн шат руу мацах хэрэгтэй. Би дэлхийн хамгийн шилдэг профессоруудтай хамтран ажиллахыг хүсдэг. Би тэдний тархи руу өнгийж, хэрхэн ажиллаж байгааг нь мэдмээр байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж