Жэймс Харденыг Парист саатуулав

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

Жэймс Харденыг Парист саатуулав

Жэймс Харденыг Парист саатуулав

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA-ийн од тоглогч Жэймс Хардены Парис дахь зуны амралт төлөвлөснөөр нь болсонгүй. Саяхан реппер “Lil Baby”-тай хамт зугаацаж яваад папараццид өртсөн тэрбээр энэ удаад Парисын гудамжинд цагдаа нарт саатуулагдан нэгжлэг хийлгэжээ.

Цагдаа нар түүний биед нэгжлэг хийж, электрон тамхийг нь хураан авсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хардентай хамт явж байсан реппер "Lil Baby”-ийн өмсч явсан хувцас, унаж явсан машинаас 20 грамм мансууруулах төрлийн өвс олдож, цагдаа нар түүнийг баривчилсан байна. Парис хотын цагдаагийн газраас гарсан мэдэгдэлд, “Lil Baby”-ийг нэг хүний хамтаар хар тамхины хэргээр баривчилсан гэнэ. Харин Харденыг баривчлаагүй аж.

Цагдаа нар Монтень өргөн чөлөөнд эргүүл хийж явах үеэрээ Харден, "Lil Baby" нараас өвс үнэртэн улмаар нэгжлэг хийсэн гэжээ.

АНУ-ын реппер "Lil Baby”-ийн жинхэнэ нэр нь Доминик Жонес бөгөөд түүнийг хууль бусаар мансууруулах бодис тээвэрлэж явсан хэмээн буруутгаж, мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж