Элчин сайд Цай Вэньруй баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв | News.MN

Элчин сайд Цай Вэньруй баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Элчин сайд Цай Вэньруй баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Элчин сайд Цай Вэньруй баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Элчин сайд Цай Вэньруйгийн Монгол Улсын Үндэсний их баяр наадмын мэндчилгээ

Монгол Улсын Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан миний бие найрсаг Монголын ард түмэн, эрхэм нөхдөд баярын мэнд хүргэж, сайн сайхны ерөөлийг дэвшүүлж байна.

Монгол Улс Ардын хувьсгалаас хойш өнөөг хүртэлх 100 жилийн хугацаанд бүтээн байгуулалтын асар том амжилтад хүрч, бүхий л салбарын үйл хэрэг хөгжин мандаж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөж, ард түмний амьдралын түвшин тасралтгүй дээшилж байна. Миний бие Монгол Улсад олон жил ажиллаж, амьдрах хугацаанд Монгол Улсын хөгжил, өөрчлөлтийг өөрийн нүдээр үзэж буйдаа туйлын баяртай байна.

Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон сайн хөрш, сайн найз, сайн түншүүд бөгөөд Монгол Улс нь Хятад улстай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон орнуудын нэг билээ. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр улсын ард түмэн бат бэх найрамдал тогтоожээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад түүхэн айлчлал хийж, хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноор салбар бүрийн харилцаа, хамтын ажиллагаа шинэ үр дүнд хүрээд байна. Ковид-19 цар тахал дэгдэхэд Хятад, Монгол хоёр улс харилцан нэг нэгнээ дэмжиж, саад бэрхшээлийг хамтран даван туулж, хоёр улсын харилцаа улам бэхжин гүнзгийрлээ. Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд Монголын ард түмний оролцоо, үзүүлсэн дэмжлэг асар их байдаг. Үүнд миний бие Монголын найз нөхөддөө гүнээ талархаж байна.

Хятад улс нь Монгол Улстай харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд уламжлалт найрамдалт, найрсаг харилцаа бол хоёр улс, ард түмний үнэт баялаг юм. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл, элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл санаагаа үргэлжлүүлэн баримталж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг зогсолтгүй ахиулах болно. Хятад, Монголын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр улсын ард түмэнд гарцаагүй илүү арвин үр өгөөж хүргэх болно.

Монгол Улсын таван хошуу мал нь өсөн арвижин, улс орон нь хөгжин хүчирхэгжихийг, Монголын нийт ард түмэнд ахуй амьдрал элбэг сайхан, энх тунх байхыг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-07-09 71.145.200.171

үгний цаана үг гэж, үгийн төгсгөлдөө: Монгол улсын таван хошуу мал нь өсөн арвижиж, улс орон нь хүчирхэгжин хөгжихийг хүссэн байна, эндээс хархад зөвхөн 5 хошуу мал л та нарын мэдэх асуудал, тэдгээрийн бэлчих газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний их соёл, уламжлалын талаар дурьдахгүй байгаа нь энэ асуудлыг манай тал шийднэ, манай асуудал гэж дипломат маягаар хэлээд байгаа юм биш үү

Avatar

Bat 2021-07-09 49.173.8.9

corona virus delhiigeer taraasan hutad uls undesten hariutslaga huleeh ystoi!

Avatar

Зочин 2021-07-09 66.181.161.78

Баярлалаа. Манай дарга нарын гуйсан болгоныг битгий өгч байгаарай.

Avatar

Зочин 2021-07-09 103.212.118.55

Энэ лаларийн х***а писдаа МАНгар х***а намдаа л баяр хүргэсэн утгатай юм бичжээ

Avatar

ИРГЭН 2021-07-09 66.181.186.170

Уйлах хүүхдийн хошного урд өдөр нь умалзанааа гэж

Avatar

ИРГЭН 2021-07-09 66.181.186.170

Инээд нь хүрээд байгаа болтой юмаа ярзайчихаад

Avatar

Зочин 2021-07-09 202.55.188.88

олон юм чалчилгүй тэр өвөр монголыг маань өгөөдөх зүгээр улаан комунист засаг чинь монголд удахгүй зүгээр

Avatar

Зочин 2021-07-09 66.181.160.18

хятадууд ийм л санатай. "Их Монгол улс байгуулагдсаны ой, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ой, Монголын тулгуур төр байгуулагдсаны ойн "мэндчилгээ хүргэхгүй зөвхөн "ардын хувьсгалын ойн" мэндчилгээ хүргэж байгаа биз. Монголд ясандаа тултал өс санасан хоёрхон л улс байдаг. тэр нь орос, хятад хоёр. үүнийг бүү март. үр хойчдоо үргэлж сануулж захь.

Avatar

Зочин 2021-07-09 64.119.25.152

Хамгийн түрүүнд Монголыэ ард түмэнд мэндчилгээ дэвшүүлсэн Элчин сайдад талархаж байна.
Танд ажлын амжилт, Хятадын ард түмэнд эрүүл энхийг ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж