УБТЗ-ын тээврийн төлөвлөгөө давж биелжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын тээврийн төлөвлөгөө давж биелжээ

УБТЗ-ын тээврийн төлөвлөгөө давж биелжээ

Монгол Улсын тээврийн салбарт голлох үүрэгтэй “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн энэ оны эхний хагас жилийн ачаа тээврийн төлөвлөгөө давж биелжээ. УБТЗ-ын хамт олон энэ оны эхний хагас жилд 15,9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10,9 хувиар илүү байна. Тус нийгэмлэгийн экспорт, импорт, орон нутаг, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ бүгд өмнөх оны мөн үеэсээ өссөн байна. Сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байгаа Ази-Европын хооронд дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо эхний хагас жилийн байдлаар 1119 болж өссөн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 179 галт тэргээр илүү байна.

Коронавируст цар тахлын хүнд үед “УБТЗ” ХНН ард иргэдэд нэн шаардлагатай ачаа барааг шуурхай тээвэрлэж ирсэн нь гамшгийн үеийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

“УБТЗ” ХНН-ийн Монгол Улсын нийгэм,эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ өндрөөр үнэлж монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн 6 дугаар байранд шалгаруулсан юм. Мөн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УБТЗ-ын хамт олны дундаас 9 хүн салбарынхаа гавъяат цолоор, олон арван хүн төрийн одон, медалиар шагнуулсан нь “УБТЗ” ХНН-ийн Монгол Улсын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагийн бас нэгэн бодит илрэл болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж