Дараах байршлуудыг автомашингүй "өглөөний гудамж" болгоно

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

Дараах байршлуудыг автомашингүй "өглөөний гудамж" болгоно

Дараах байршлуудыг автомашингүй "өглөөний гудамж" болгоно

“Өглөөний Улаанбаатар” төсөл,  хөтөлбөр долдугаар сард багтаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа тухай Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-аас мэдээллээ. Тус төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулж, иргэд өглөөний 06:00-09:00 цаг болон оройн цагаар төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-аас тодруулаа.

-Төсөл хэрэгжүүлснээр иргэд “Өглөөний гудамж”-аар үйлчлүүлэхдээ үнэгүй WiFi-тай орчинд төрийн үйлчилгээний мэдээлэл авах боломжтой. Нийт гурван газарт жишиг гудамж бий болгохоор ажиллаж байна. Одоогоор ажлын явц тал хувьдаа орж байгаа. Энэ сардаа багтаад нээлтээ хийхээр төлөвлөж байна. Жишиг гудамжийг Жуулчны гудамж, Жамьян-Гүний гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж зэрэг байршилд бий болгож байгаа. Гэхдээ жишиг гудамж өдөр бүр цагийн хязгаарлалттай байх боломжгүй. Тиймээс тодорхой өдрийн зохицуулалтыг хийсэн.

Тухайлбал, Жуулчны гудамж 1, 3, 5 дахь өдөр, Жамьян-Гүний гудамж амралтын өдрүүдэд өглөө 06:00-09:00 цагт, Ерөнхий сайд А.Амарын гудамж 5, 6, 7 дахь өдөр оройн 20:00-00:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байхаар тооцсон.

Жишиг гудамжны тохижилт дууссанаар тухайн цагийн хязгаартай хугацаанд автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, дугуйн болон бусад эко тээврийн хэрэгслийг дэмжих, урлаг, спортын арга хэмжээнд хамрагдах, сургалт, уулзалт зохион байгуулах, гудамжны номын сангаар үйлчлүүлэх боломжтой байхаар төлөвлөсөн.

Гадаадын улс оронд олон үйлчилгээ үзүүлдэг томоохон гудамжнууд байдаг. Тэдгээрийн жишгээр нийслэлд өглөөний гудамж байгуулж, иргэдэд тав тухтай үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэг болгосон. Нийслэлээс тохижилтын ажилд тодорхой хэмжээний төсвийг зарцуулж байгаа ч менежментийн компаниуд өөрсдөө гудамжны тохижилтыг сайжруулах боломжтой.

Тэрбээр, эдгээр гурван байршилд жишиг гудамж бий болгох хэдий ч гэрэлт гудамж шиг их хэмжээний өртөг шаардахгүй бүтээн байгуулалт болно гэдгийг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж