Токио-2020: 3х3 эмэгтэй багийн урьдчилсан бүрэлдэхүүн зарлагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

Токио 2020

Токио-2020: 3х3 эмэгтэй багийн урьдчилсан бүрэлдэхүүн зарлагдлаа

Токио-2020: 3х3 эмэгтэй багийн урьдчилсан бүрэлдэхүүн зарлагдлаа

Токио-2020 олимпийн наадамд Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эрх аван оролцохоор болсон билээ. Тэгвэл өчигдөр/2021.07.08/ Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос Токиог зорих эмэгтэй шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнийг зарлалаа.

Токио 2020 Олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох Монголын багийн бүрэлдэхүүн:

  1. Баясгалангийн Солонго
  2. Энхтайваны Чимэддолгор
  3. Мөнхсайханы Цэрэнлхам
  4. Онолбаатарын Хулан
  5. Даваасүрэнгийн Ганзул
  6. Баатарын Болор-Эрдэнэ

Олимпод бэлтгэх шигшээ багийг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр 2019 онд эцсээр байгуулж, Covid-19-ийн хүндрэлийн зарим үед бэлтгэл тасарсан ч өөрсдийн бүх нөхцөл бололцоогоор бэлтгэл сургуулилтаа хангасаар байна.

Олимпийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах 3х3 холбооны журам нь тухайн тамирчны бэлтгэлийн ирц, бэлтгэл бүрийн статистик үзүүлэлт, бэртэл гэмтэл, сэтгэл зүйн сорилууд, тоглолтын системын сурц, сорил тэмцээнүүдэд хэрхэн тоглосон зэрэг тоон үзүүлэлтүүд дээр тулгуурлан шигшээ багийн зургаан дасгалжуулагч, холбооны удирдлагуудын саналын үндэслэн сонгон шалгаруулахаар заасан байдаг.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо, Токио-2020 олимпийн наадмыг зохион байгуулах хорооны хамтран гаргасан журмын дагуу нэг баг дөрвөн үндсэн тоглогч дээр нэмээд хоёр солилцооны тоглогч гээд нийт зургаан тоглогчтой байхыг заасан ба солилцооны тоглогчдыг олимпийн наадам эхлэхээс нэг хоногийн өмнө болох техникийн зөвлөгөөн дээр солих боломжтойгоор дүрэмдээ заасан аж.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг долдугаар сарын 16-нд Токиог зорино. Олимпийн өмнө сорил тоглолтууд хийж эцсийн байдлаар долдугаар сарын 23-нд үндсэн дөрвөн тоглогчоо зарлах болно.

Залуучуудын шигшээ багийн тоглогчид Б. Ариунцэцэг, Г. Минжин нар бэртлийн улмаас өнжиж байгаа. Залуу тамирчдын хувьд олимпийн циклийн бэлтгэлд хамрагдаж өндөр ачаалал авч ур чадвараа ахиулсан. Тэд бэртэл гэмтэлээ сайн эмчлүүлж U23 хүртлэх насны Дэлхийн тэмцээнүүдэд өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж