Халдвар нэмэгдсэнээс Токио 2020 үзэгчгүй болно | News.MN

Халдвар нэмэгдсэнээс Токио 2020 үзэгчгүй болно

Токио 2020

Халдвар нэмэгдсэнээс Токио 2020 үзэгчгүй болно

Халдвар нэмэгдсэнээс Токио 2020 үзэгчгүй болно
A staff standing in front of Olympic rings reacts while waiting for the arrival of foreign athletes at Haneda Airport ahead of Tokyo 2020 Olympic Games, in Tokyo, Japan July 8, 2021. REUTERS/Kim Kyung-Hoon

Японы нийслэлд covid-19 халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул “Токио 2020” олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулахаар болсныг өчигдөр /2021.07.08/ Зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сэйко Хашимото мэдэгджээ.

Токиогоос гадна Канагава, Сайтама, Чиба гэсэн хөрш мужуудад ч мөн олимпийн уралдаан тэмцээнүүдийг үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон байна.

Тус улсын Засгийн газар Токио хотод наймдугаар сарын 22-ныг хүртэл онцгой байдлын дэглэм тогтоох шийдвэр гаргаад байгаа аж.  Үүнээс өмнө “Токио 2020” зуны олимпийг 50 хүртэл хувийн суудал дүүргэлттэйгээр дотоодын хөгжөөн үзэгчдийг нэвтрүүлэхээр шийдвэрлэж байв.

Харин Паралимпийн наадмыг хэрхэн зохион байгуулахыг ирэх сард шийдвэрлэхээр болжээ. Олимпийн наадмын ихэнх тэмцээн уралдаанууд Токио хотод болох бол цөөн тэмцээнүүд хөрш мужуудад зохион байгуулагдах юм.

Зөвхөн Токио хотод өчигдөр covid-19 халдварын 896 шинэ тохиолдол нэмэгджээ. Харин өнгөрсөн долоо хоногт Япон улс даяар өдөрт 600 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байв. Одоогийн байдлаар Япон улсын хүн амын 14.5 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна. Эмч, мэргэжилтнүүд covid-19-ийн “Дельта” хувилбар “Токио 2020” наадмын үеэр дэгдэж болзошгүйг анхааруулж байгаа аж.

Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж