"Ким Жон Ун 20 гаруй кг хаясан"

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

"Ким Жон Ун 20 гаруй кг хаясан"

"Ким Жон Ун 20 гаруй кг хаясан"

Сүүлийн үед БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун эрчимтэй жин хаяж, турж байгаа талаар мэдээллүүд цахим орчинд олны анхаарлыг татах болжээ. Сүүлд болсон намын хурлын гэрэл зургуудаас харахад Ким Жон Ун эрүүл мэндийн асуудалд орсон үеэсээ ч нэлээд турсан бололтой. Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны олж мэдсэнээр Ким Жон Ун дор хаяж 20кг хассан гэнэ.

Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны мэдээлж байгаагаар Ким Жон Ун өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 150 кг орчим жинтэй байжээ. Харин анх арваад жилийн өмнө төрийн эрхэнд гарах үедээ тэрбээр 100 орчим кг жинтэй байсан гэдэг.

Эх сурвалжууд Ким Жон Уныг 170 орчим өндөртэй хэмээн үздэг билээ. Тооцоолбол, 170 орчим см өндөртэй, 150 гаруй кг жинтэй 30-аад насны хүнийг эмч нар хэт таргалалттай хэмээн тодорхойлж, илүүдэл жин нь олон төрлийн эрүүл мэндийн асуудал үүсгэдэг гэж үздэг. Түүгээр зогсохгүй Ким Жон Ун үргэлж тамхи татдаг, багагүй архи уудаг, түүнчлэн үргэлж улс төрийн бодлогоосоо болж гадаад улсуудаас ирэх олон асуудлын стресст өртдөгийг нь мартаж болохгүй. Тиймээс ч олон улс түүний эрүүл мэндэд санаа зовсоор ирсэн билээ. Тэр байтугай өнгөрсөн онд түүнийг нас барсан гэх цуурхал хүртэл гарсан юм.

Олон жил тасралтгүй жин нэмсний эцэст Ким Жон Ун эргээд турж эхэлсэн байна. Зарим ажиглагчид түүнийг өвчнөөс болоод турж байж магадгүй хэмээн таамагласан бол бусад нь түүнийг хэвийн алхаа гишгээтэй, хэдэн цагийн уулзалтыг завсарлагагүйгээр үргэлжлүүлж чадаж байгаагаас нь эрүүл гэж дүгнэж байна.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж