Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл
Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл
Posted by News.mn on Thursday, July 8, 2021
Сүүлийн 24 цагт нийт 12539 шинжилгээ хийхэд 2308 хүнээс шинээр халдвар илэрч, таван хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 134270 болж, нийт нас баралт 660 боллоо. Улаанбаатарт 1367 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба эмнэлгээс шалтгаалах халдвар нэг бүртгэгдсэн. Харин орон нутагт 940 тохиолдол бүртгэгдлээ.
Нас барсан иргэдийн тухайд:
- 60-69 насны нэг,
- 70-79 насны хоёр,
- 80-аас дээш насны хоёр хүн 5-20 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа.
Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн шууд мэдээлэл долдугаар сарын 11-нээс түр завсарлаж, халдварын нөхцөл байдлын талаарх хоногийн мэдээллээ яамны сайтдаа байршуулах болно.