Ерөнхий сайд суулт зарласан эмч нарыг хүлээж авч уулзана

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд суулт зарласан эмч нарыг хүлээж авч уулзана

Ерөнхий сайд суулт зарласан эмч нарыг хүлээж авч уулзана

Сүхбаатарын талбайд суулт зарласан эмч нар өнөөдөр /2021.7.9/ төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буй талаараа мэдээллээ.


Эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлж Үйлдвэрчний эвлэлийн дэд ерөнхийлөгч Б.Эрдэнэбат:

-Монгол Улсын 56 мянган эмч ажилчдын төлөөлөл цалингаа хоёр дахин нэмүүлэх шаардлага хүргүүлж, бодит үр дүн гарахыг хүлээж 11 дэх өдрөө төв талбайд суулт хийж байна. Төр засгийн зүгээс олон нийтийг төөрөгдүүлж, эмч нарын цалинг нэмсэн мэт ташаа мэдээлэл гаргасаар байна. Ерөнхийлөгчид шаардлагаа удаа дараа хүргүүлсэн. Гэвч хүрсэн эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс бид өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийн биеэр гарч ирж бидний шаардлагыг авахыг хүсч байна. Талбай дээр сууж байгаа эмч ээлжийн амралтаараа зарим нь ажлаа тараад ээлжээр сууж байна. Өглөө ээлжээс буугаад, орой мөн ээлжээс буугаад талбай дээр ирж, суулт хийж байхад салбар яам ч тоохгүй байгаад бухимдаж байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл даруй хуралдаж, бидний хүсэлтийг хүлээн авахыг шаардаж байна.

ХЭЛЭЛЦЭЭР ХИЙСЭН Ч ЦАЛИН НЭМЭХ ТӨСӨВ МОНГОЛ УЛСАД БАЙХГҮЙ

Эрүүл мэндийн сайд хэлэлцээр хийсэн ч бодитой үр дүн гараагүй. Өнөөдөр ихэнх төрийн албан хаагчид амарч байна. Гэтэл улаан бүсэд ажиллаж байгаа эмч нар амралтгүй ажиллаж байна. Цалинг хоёр дахин нэмнэ гэж мэдээлсэн ч нэмэх чадамж Монгол Улсын төсөвт байхгүй. Бид олон хоног тэвчлээ. Өнөөдрийг хүртэл бүх хүчээ дайчилж ажиллалаа. Эрүүл мэндийн яам нь хүртэл асуудалд ингэж хандмааргүй байна. Өчигдөр шөнө мэдээлэл хийнэ гэсэн ч бүгд ажлаа тараад харьсан байсан. Салбарын чинь ажилчид тэнхэлгүй боллоо. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс эмч ажилдчдын цалинг бодитоор нэмж, хүний нөөцийг нэмгдүүлэх шаардлагыг л тавьж байна. 2012 оноос хойш эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин нэмэгдээгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд шаардлагыг хүлээж авах хэрэгтэй. Цар тахал дэлхий нийтээр тархаж хэдэн мянган хүн өвчилж байхад Монгол Улс судалж байна гэсэн тайлбарыг өгч байгаа нь буруу. Асуудалд бодитой хандах хэрэгтэй байна. Хэрэв өнөөдөр бидний шаардлагыг биечлэн хүлээж авахгүй бол цаашид бүх эмч ажилчид ажил хаяна. Өнөөдрөөс бид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж