Токио 2020: Тамирчид Ерөнхийлөгчөөс төрийн далбааг гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

Токио 2020: Тамирчид Ерөнхийлөгчөөс төрийн далбааг гардан авлаа

Токио 2020: Тамирчид Ерөнхийлөгчөөс төрийн далбааг гардан авлаа

НЭМЭЛТ:

"Токио 2020" зуны олимпийн наадамд эх орондоо төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, төрийн далбаагаа гардан авлаа. Зуны олимпийн 32 дахь удаагийн наадамд манай улсаас спортын 12 төрлөөр 43 тамирчин, 16 дугаар паралимпийн наадамд спортын зургаан төрөлд есөн тамирчин оролцож, хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорино.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тамирчдад амжилт хүслээ. Тэрбээр “олимпийн наадамд анх удаа сагсан бөмбөгийн 3х3 төрөл болон ширээний теннисийн спортоор оролцохоор болж байгааг онцлоод нийт тамирчинд хандан "Олимпийн наадамдаа өндөр амжилттай оролцож, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна. Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын үед ард түмнийхээ сэтгэл санааг өндөрт өргөн, итгэл найдварыг дааж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэн, алтан соёмбот далбааг олонтоо мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье" гэлээ.

Мөн энэ үеэр сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Үндэсний шигшээ багийн тамирчин, Токио 2020 олимпийн наадмын тугч О.Хулан баг тамирчдыг төлөөлөн "Бидэнд ялагдах эрх байхгүй, төр засаг, ард түмнийхээ итгэл найдварыг алдахгүй, өндөр амжилт гаргахын төлөө хичээн зүтгэх болно" гэлээ.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.07.09/  “Токио 2020” олимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд 11:40 цагаас хүлээн авч уулзжээ.

Мөн зарим эх сурвалжуудын зүгээс Ерөнхийлөгч өнөөдөр цэргийн дээд цолтнуудад генерал цол олгоно гэж мэдээлсэн. Тэгвэл дээрх мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газраас үгүйсгэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж