Оюун ухааны академи төв салбараа АНУ-д байгууллаа

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

Оюун ухааны академи төв салбараа АНУ-д байгууллаа

Оюун ухааны академи төв салбараа АНУ-д байгууллаа

Монголын оюун ухааны академийнхан АНУ-д төв компаниа байгуулсан талаар тус академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар цахим хуудастаа мэдээллээ. Тодруулбал, АНУ-ын Виржиниа мужид Монголын оюун ухааны академийнхан хуулийн этгээдээр бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авчээ.

Олон улсын шүүгч, боловсролын тэргүүний ажилтан Х.Хатанбаатар "Америкт төв компаниа байгуулсан өдрийн мэнд хүргэе ээ! Удахгүй АНУ, Канад, Австрали мөн Ази, Европын олон улс оронд Монголын оюун ухааны академи нь цоо шинэ нэрээр сургалтын төвүүдээ нээнэ" хэмээн бичсэн байна.

Оюун ухааны академийн тамирчид ой тогтоолтын олон улсын томоохон тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн өндөр амжилт гаргаж, бүх насны ангилалд дэлхийд аваргалсан арвин түүхтэй. Тухайлбал, Дэлхийн оюуны спортын 54 дээд амжилтын 30-ыг нь Монголын оюуны спортын тамирчид эзэмшиж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж