Голын эрэгт тоглож байсан гурван хүүхдийн нэг нь живжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

Голын эрэгт тоглож байсан гурван хүүхдийн нэг нь живжээ

Голын эрэгт тоглож байсан гурван хүүхдийн нэг нь живжээ

Дорнод аймгийн нутаг, Хэрлэн голын эрэг дээр тоглож байсан гурван хүүхдийн нэг нь живж осолдсон харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал,  10 настай эрэгтэй Т нь голд живсэн тухай дуудлага өглөөний 09:30 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүүг осолдсон газраас зүүн зүгт Улаан-Эрэг гэх газар хүртэл 30 км-т завиар, мөн 1.5-2 метрийн гүнд 54 удаагийн шумбалт хийсэн ч эрэл мухарджээ. Иймд эрлийг түр зогсоож, өнөө өглөө дахин эхлүүлсэн байна.

Амралт зугаалгын улиралд иргэд голын эрэг дагуу амарч зугаалахдаа бага насны хүүхдэдээ хараа хяналт тавьж, голын эргээр тоглуулахгүй байхыг Онцгой байдлын алба хаагчид сэрэмжлүүлсээр байна. Харамсалтай нь, усны ослоор бага насны хүүхэд, насанд хүрсэн иргэд цаг бусаар амиа алдсан тохиолдлууд гарсаар байна. Тухайлбал, өчигдөр /2021.07.08/ Булган аймгийн нутаг, Эгийн голын эрэг дээр зугаалж байсан таван хүнээс нэг нь живсэн байна. Ослын дуудлага орой 18:35 цагийн үед бүртгэгджээ. Тус аймгийн харьяат 28 настай П усанд осолдсон тул алба хаагчид эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж