Талибаны төлөөлөгчид ОХУ-д халдахгүй гэж амлав

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

Талибаны төлөөлөгчид ОХУ-д халдахгүй гэж амлав

Талибаны төлөөлөгчид ОХУ-д халдахгүй гэж амлав

Талибаны төлөөлөгчид Москвад айлчилжээ. Тус бүлэглэл Афганистанд хүчирхэгжиж, богино хугацаанд олон газрыг эзэлж байгаа ч ОХУ болон төв Азийн холбоотнуудад аюул заналхийлэхгүй хэмээн ярьжээ.

ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдээлснээр Кремлийн Афганистанд томилсон элч Замир Кабулов талибанчуудын төлөөлөлтэй уулзаж, Афганистаны умард хэсгээр болж буй мөргөлдөөнүүдэд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Тэгэхдээ Кабулов талибанчуудад улсынхаа хилээс хэтрэхгүй байхыг сануулсан аж.

Гадаад хэргийн яам “Бид талибанчуудаас Төв Азийн орнуудын хилийг зөрчихгүй, тэдний Афганистан дахь дипломатуудын аюулгүй байдалд халдахгүй гэх амлалт авсан” хэмээжээ.

Энэ долоо хоногийн эхээр Талибаны дайчдын дайралтаас болж хэдэн зуун афганистан цэргүүд Тажикистан руу дүрвэсэн билээ. Харин Тажикистанд Оросын цэргийн бааз байдаг агаад тэр явдлаас болж Тажикистаны засгийн газар 20 мянган цэрэг дайчилж, өмнөд хилийнхээ хяналтыг сайжруулсан юм.

Тухайн үед ОХУ-ын эрх баригчид талибанчуудыг ЗХУ-ын гишүүн асан төв Азийн улсуудын аюулгүй байдалд халтай байж болзошгүй хэмээн санаа зовж байгаагаа илэрхийлж байсан юм. Харин хариуд нь Талибаны төлөөлөгч Мухаммад Сохайл Шахийн Москвад хүмүүсээ илгээж, Афганистаны газар нутгийг хэн ч ОХУ болон хөрш орнуудад нь халдахад ашиглахыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байгаа нь энэ аж.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
10
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж