Төлбөрийн тэнцэл 580 сая долларын ашигтай гарах төсөөлөлтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

Төлбөрийн тэнцэл 580 сая долларын ашигтай гарах төсөөлөлтэй байна

Төлбөрийн тэнцэл 580 сая долларын ашигтай гарах төсөөлөлтэй байна

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн мэдээлснээр, төлбөрийн тэнцэл энэ оны эцэст 580 орчим сая ам.долларын ашигтай гарах төсөөлөлтэй байгаа ажээ.

Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2020 оны дөрөвдүгээр улиралд 1,259 сая ам.долларын ашигтай байсан нь өмнөх оны мөн үеэс 1071 сая ам.доллараар сайжирсан үзүүлэлт болов. Жилийн дүнгээр төлбөрийн тэнцэл 2020 онд 787 сая ам.долларын ашигтай гарчээ.

Улсын эдийн засгийн гадаад бодлогын нэрийн хуудас гэгддэг төлбөрийн тэнцэл 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 170 сая ам.долларын ашигтай гарсан байна. Төлбөрийн тэнцэл дээр ашигтай гарвал Монгол Улсын валютын нөөц ихэсч, төлбөрийн чадвар сайжирч, төгрөг чангарч, валютын ханш буурах сайн талтай.

Гадаад валютын албан нөөц 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар түүхэн дээд хэмжээнд буюу 4.9 тэрбум ам.долларт хүрч, импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрчээ. Ийнхүү гадаад валютын албан нөөц нэмэгдэхэд төлбөрийн тэнцэл ашигтай байгаа нь эерэгээр нөлөөлсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж