“Ланд Круйзер – 300” албан ёсоор Монголд нээлтээ хийлээ | News.MN

 “Ланд Круйзер – 300” албан ёсоор Монголд нээлтээ хийлээ

 “Ланд Круйзер – 300” албан ёсоор Монголд нээлтээ хийлээ

 “Ланд Круйзер – 300” албан ёсоор Монголд нээлтээ хийлээ

“Тоёота корпораци”-ийн хамгийн амжилттай төслүүдийн нэг болох “Ланд Круйзер”-ийн “Ланд Круйзер – 300 загварын Монгол дахь албан ёсны цахим нээлт 2021 оны долдугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа. 70 жилийн түүхтэй энэхүү тав тух, хүч чадлын бэлгэ тэмдэг болсон автомашины цоо шинэ 300 загвар нь энэ оны зургадугаар сарын 10-ны өдөр дэлхий дахинд танилцуулагдсан.  

Нээлтийн үйл ажиллагааны үеэр “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи “Энэ өдөр бол бидний хувьд төдийгүй өндөр стандартыг хангасан автомашины үнэнч хэрэглэгч сонирхогч хүн бүхний хувьд онцгой өдөр билээ. Бид өнөөдөр дэлхий дахинд нээлтээ хийгээд нэг сар ч болоогүй “Ланд Круйзер – 300” загвараа Монголын хэрэглэгч та бүхнийхээ гарт ийнхүү хүргэх болсондоо баяртай байна. 70 жилийн түүхтэй “Ланд Круйзер” автомашин Монгол орны үзэсгэлэнт, онгон дагшин байгаль, бартаат замыг даван туулж, өнөөдрийг хүртэл Монголын ард түмэн, хэрэглэгч та бүхний найдвартай хүлэг болсон билээ. Алтайн хязгаараас дорнын уудам талыг туулан аялсан олон жилийн баялаг түүх “Ланд Круйзер – 300”-ийн цоо шинэ үеэр ийнхүү баяжин тэлж байна. Цар тахлын эсрэг авч буй Монгол Улсын Засгийн газар, УОК-ын дүрэм журмыг хүндэтгэн дагаж, “Ланд Круйзер – 300” автомашины нээлт танилцуулгын үйл ажиллагааг ийнхүү цахим хэлбэрээр хүргэж байгаагаа илэрхийлэхэд таатай байна” хэмээн ярив.  

Монгол орны эрс тэс уур амьсгалд төгс тохирдог гэх “Ланд Круйзер”-ийн шинэ загварын хувьд бензин зарцуулалт бага, байгальд ээлтэй гэх олон давуу талтай. 

“Ланд Круйзер – 300” загварын үндсэн хэмжээс нь өмнөх загваруудтайгаа ижил боловч шинэ үеийн Тоёота архитектур TNGA платформыг ашиглан их бие, үндсэн рамыг шинэчилсэн бөгөөд үүний үр дүнд автомашины жолоодлогын уян хатан байдал нэмэгдэж, хүндийн төвийг сайжруулж, өмнөх загваруудаас илүү тогтвортой болжээ. Хажуугийн толины байрлалыг өөрчилж хажуугийн цонхны үзэгдэх орчныг нэмэгдүүлсэн аж. Мөн салоны хувьд орон зай, тав тух, аюулгүй байдлыг хослуулахын зэрэгцээ автомашины удирдлагууд жолоочид ойлгомжтой, аюулгүй байхаар байрлуулжээ. Жолоодлогын горим, хөгжим, агааржуулалт зэрэг үндсэн удирдлагын хэсгийг тусгаарласан нь жолооч танд илүү ойлгомжтой болсон.  

Хэрэв та цоо шинэ “Ланд Круйзер – 300” загварын автомашиныг худалдан авахыг хүсвэл Монголд дараах албан ёсны дилерүүд худалдаалж байна.  

  • ТАВАН БОГД ХХК – Утас: 7577-4444  
  • МӨНХХАДА ХХК –  Утас: 7595-3333  

Мөн үүний хувьд ч модель, хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаараад олон сонголттой.   

Үйлдвэрлэгчээс санал болгож буй албан ёсны худалдаалах үнэ:   

Модель нэр Хөдөлгүүр Шатахуун Үнэ 
LC300 GX.R  3,956 cc V6  Бензин  188,100,000 
LC300 GX.R  3,956 cc V6  Бензин 197,400,000 
LC300 VX  3,445 cc V6 twin-turbo  Бензин 277,500,000 
LC300 ZX  3,445 cc V6 twin-turbo  Бензин 293,900,000 

Сануулахад, “Ланд Круйзер – 300” автомашин нь одоогоор зөвхөн бензин хөдөлгүүртэйгээр худалдаалагдаж байгаа бөгөөд 2021 оны 9-р сараас дизель хөдөлгүүртэй загварууд нь албан ёсоор зах зээлд нийлүүлэгдэх ажээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-09 59.153.85.114

Сайхаан сайхан.

Avatar

Зочин 2021-07-09 202.126.88.149

Манай улсад шинэ загвар хийцийн машин орж ирж байгаа нь баярлууштай сайхан хэрэг байна

Avatar

Зочин 2021-07-09 64.119.21.149

Turiin mungu hulgailsan avilgachdaar duuren Mongold l TLC 300 gej zaragdaj baina daa. Soyoltoi hugjsun ulsad eniig toohcgui l dee.

Avatar

Зочин 2021-07-09 64.119.22.55

Ямар муухай данхар үзэмжгүй машин бэ?

Avatar

Зочин 2021-07-09 150.129.142.15

Жирийн иргэдиййн ачаа бараа хил гааль дээр сар жилээр гацаад байхад энэ үнэтэй машин 5 хоногийн дотор Монгол орж ирээд дорхноо зарагддаг гэх. Энэ компиани ер энэ улсын бүх эрх мэдлийг гартаа авсан олгиарх бүлгийнхний гар хөл бус уу.

Avatar

Зочин 2021-07-09 103.212.119.178

Ooriinh dugui n arai jijighen haragdaad bn

Avatar

Зочин 2021-07-09 66.181.189.165

v8 bhguim uu

Avatar

Зочин 2021-07-09 24.17.94.42

v8 yer ni tsaashdaa hiihgui bolj baigaa gesen baihaa.

Avatar

Мөөд 2021-07-09 202.21.124.134

Авч унанаа гоё болсон бна лээ хөдөлмөрийн үр шимээ хүртхэд яахав дэ тэ

Avatar

Зочин 2021-07-09 106.186.208.29

Хятадын Тяньжин болон бусад боомтууд дээр Монгол руу явах гэсэн контейнер хэдэн зуугаараа гацаад, орж ирэхгүй хэдэн сар болж байхад дөнгөж сая нээлтээ хийсэн машин хэдхэн хоногийн дараа Монголд ороод ирдэг. Тээвэр зуучаа яаж хийхээрээ ийм амархан, ийм хурдан оруулж ирж болдгийг тайлбарлаад өгвөл бусад бизнес эрхлэгчдэд тустай байх болов уу.

Avatar

Зочин 2021-07-09 59.153.85.202

NUDEE NEEGEED HARVAL ZUVHUN TIANJIN GEJ BOOMT BDAGGUI YM SHUUDEE. BID NAR SHIG 1 L GARTSTAI YM SHIG AJILLAAD BDAGGUI L BLGUI. TSAGIIG NI TULGAJ HDG MONGOLCHUUD UURSDUU l HOHIRCH BGA SHD. TEEVRIIN ZUNDUU BOOMT GARGALGAA BDAG YM L DAA ERGUU MINE

Avatar

Зочин 2021-07-09 202.131.247.2

Айдаа. Нэг компанийг бус ганцхан Тянжин гээд сууж буй салбарын яамтайгаа л ярьж дээ

Avatar

Зочин 2021-07-09 36.11.224.114

Японы Нагояа боомтоос хятадын Тяньжин хүртэл л явах боломжтой. Монгол руу явах төмөр замын сүлжээ зөвхөн ганц л даа. Өөр нэг хувилбар нь оросын алс дорнодын Владивостокоор нэг авчирч болно. Одоо энд маршрут бас битүү ачаалалтай байгаа. Владивостокоор монгол руу 3 дахин урт зам туулна. Ийм юм байхгүй л дээ.

Avatar

Batka 2021-07-09 202.126.88.223

Iim duu ni tsaashaa orchikhson zaluugaas oor yum oldsongyi yu ? Avgai ni bas adilkhan! Sonsokhod yadargaatai !

Avatar

Зочин 2021-07-09 202.131.230.114

Та нар харжл байгаарай Нямдорж гэж өвгөн авах гээд алгаа үрээд сууж байгаа нэг өдөр уначихсан ус цацуулаад меен биз миний амь насанд халдах гээд байна гээд явж байна даа

Avatar

Иргэн 2021-07-09 59.153.112.70

Дарга нар орк сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй 200- аас 30- сандал дээр суугаад ямар байсан тэр хэвээрээ л үлдэнэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-07-09 51.91.25.195

Чи өөрөө цалин , тэтгэвэр , халамжаас өөр юм боддоггүй мулгуу орк сэтгэлгээнээсээ сал. Шудрагаар бизнес хийгээд чинээлэг амьдрах боломж бий. Машин бол зүгээр л хэрэглээ. Дэлхийн бүх оронд зарагдаж байгаа шинэ бүтээгдэхүүнийг яагаад монгол хүмүүс хэрэглэж болохгүй гэж!

Avatar

ЗОЧИН 2021-07-09 64.119.24.191

ТӨРИЙН ХУЛГАЙЧ НАРЫН ТУХАЙ БИЧСЭН ГЭЖ ОЙЛГОЛОО. ХУВИЙН МӨНГӨӨРӨӨ АВЧ БАЙГАА НӨХДҮҮД ХАМАА ЮУ БАЙНА.

Avatar

Зочин 2021-07-09 203.91.115.52

Нөгөө төрийн мөнгөөр тансагладаг хэдийн нүд чих сортолзож байгаа даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж