“Приус 20 шатсанаас нэг иргэн бэртэж, дөрвөн машин шатжээ”

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

“Приус 20 шатсанаас нэг иргэн бэртэж, дөрвөн машин шатжээ”

“Приус 20 шатсанаас нэг иргэн бэртэж, дөрвөн машин шатжээ”

Баянгол дүүргийн найм дугаар хорооны нэгэн орон сууцны гадаах зогсоолд "Приус 20" маркийн автомашин шатсан тохиолдол өчигдөр /2021.7.9/ болсон.

Энэ тухай дуудлага мэдээлэл онцгой байдлын алба өчигдөр 13:22 цагт хүлээн авснаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид таван км зам туулан 13:30 цагт очжээ. Тухайн үед иргэн Г-ийн “Приус-20” маркийн автомашин шатсаны улмаас иргэн Ц-ийн “Приус-20” маркийн автомашин, иргэн Б-ийн “Приус-41” маркийн автомашин, иргэн С-ын “Королла” маркийн автомашин, иргэн О-ын “Харриер” загварын автомашин тус тус өртөн шатаж байсныг алба хаагчид 20 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт нэг иргэний хүзүү, нурууны хэсэг бага зэрэг түлэгдсэн байсныг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн тасагт шилжүүлэн өгчээ. Одоогоор галын шалтгаан эцэслэн тогтоогдоогүй байгаа юм байна. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст тус хэргийг шалгаж байгаа гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж