"Усан оргилуурыг 3.7 тэрбумаар засаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл" | News.MN

"Усан оргилуурыг 3.7 тэрбумаар засаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл"

"Усан оргилуурыг 3.7 тэрбумаар засаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл"

"Усан оргилуурыг 3.7 тэрбумаар засаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл"

Сүхбаатарын талбайн урд талын Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын засварын ажилд 3.7 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн мэдээлэл гараад буй. Энэ талаар Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэгээс тодрууллаа.

-Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг коронавирусийн цар тахлын улмаас түр хугацаагаар ажиллуулаагүй. Усан оргилуурыг засах шаардлагатай байгаа юу?

-Манай байгууллага Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг хийсэн. Цаашид бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард бид усан оргилуурын усыг юүлж, хогийг цэвэрлэн, хэвийн ажиллагааг ханган долоо хоног ажиллуулсан. Коронавирусийн тархалт нэмэгдэж, олон хүн цуглуулахгүй гэсэн шийдвэртэй холбогдуулан усан оргилуурын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон юм. 3.7 тэрбум төгрөгөөр засвар, үйлчилгээ хийж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл. Бид өчигдөр буюу долдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хэвийн үйл ажиллагааг хангаж, хуваарь гарган ажиллуулж байна. Усан оргилуур ажлын өдрүүдэд 12:00-13:30, 16:00-18:00, 20:00-22:00 цагт, бямба, ням гарагт ээлжилж ажиллахаар хуваарь баталсан. Амралтын өдөр 23:00 цаг хүртэл ажиллуулахаар төлөвлөж байна.

-Усан оргилуурын усыг зөөж хийдэг гэсэн мэдээлэл бий. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Усаа зөөдөг гэдэг нь ташаа мэдээлэл. “Шангрилла” төвийн төвийн шугам сүлжээнд холбогдсон. Харин Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн мод, зүлгийг услах ажилд зориулалтын машин явж байгаа. Үүнтэй андуурч, ташаа мэдээлэл тарсан байх.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-09 192.82.66.173

захиалгат мэдээ.

Avatar

Зочин 2021-07-09 202.21.108.149

Амарсайханы хийсэн уран бүтээл ккк

Avatar

Зочин 2021-07-09 192.82.64.208

ter mungu n haana baina vee gej asuugaachee, ali deer lalruud ideed uutsan baigaa shdee, hariutslaga tootsoochee! orkuud hotod orj ircheed idej uuhaas uur yum medehgui muusain novshnuud! orkuud hotoos zailtsgaa. yalanguya ene UIH-d ortson heden orkuud!
UIH-d buh duuchin setguulch lalruud yu hiigeed baigaa yum be? zailaachee? mergejliin humuusiig n oruulaachee. ter neg buh l***r er n hulgailsan buh munguu uguud shorond suuval taarna. duuchin l***r ch gesen chaddag yumaa hiigeed charlaad yavaach

Avatar

Зочин 2021-07-09 202.126.89.242

Shangrilla office bolon talbain undgovch fountainiin hoorond zam talbai setleed uhaad usnii shugam tavij bgag haraagyi shde. Tegej tavij bga zurag n bval itgeyee

Avatar

Зочин 2021-07-09 59.153.113.254

АРСЛАНТАЙ ГҮҮРНИЙ ШЭЭДЭГ ОРГИЛУУРАА АЖИЛЛУУЛААЧ. ҮГҮЙ БОЛ АВЧ ХАЯАЧ

Avatar

Зочин 2021-07-09 139.5.218.174

Дарга нарыхаа даалгавраар худлаа ярьж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж