Гаитийн Ерөнхийлөгчийг хөлсний цэргүүд хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

Гаитийн Ерөнхийлөгчийг хөлсний цэргүүд хөнөөжээ

Гаитийн Ерөнхийлөгчийг хөлсний цэргүүд хөнөөжээ

Гаитийн Ерөнхийлөгч Жовенель Моизегийн амь насыг хөнөөсөн хөлсний цэргүүдийн бүлэг 26 хүний бүрэлдэхүүнтэй байсан талаар тус улсын Санал хураалт, нам хоорондын харилцааны сайд Маттиас Пьер мэдээлжээ.

Өмнө нь Ерөнхийлөгчийг хөнөөсөн зургаан сэжигтнийг баривчилсан талаар Гаити улсын Цагдаагийн газрын дарга мэдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас явуулсан ажиллагааны үеэр аллагад сэжиглэгдэж байсан долоон хүнийг устгажээ.

Матиас Пьер мөн “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө “Гаитид шинэ төрийн тэргүүний сонгууль товлосон ёсоор ирэх есдүгээр сарын 26-ны өдөр явагдана” гэж хэлсэн байна.

Гэмт этгээдүүд Ерөнхийлөгч Жовенель Моизегийн амь насыг бүрэлгэсний дараа Гайтийн Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Клод Жозеф улс орноо түр удирдаж буй бөгөөд тэрбээр "Товлогдсоны дагуу есдүгээр сарын 26-нд бүх нийтийн сонгууль болно" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: REUTERS, RIA NOVOSTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж