Леонардо да Винчийн зураг худалдаанд дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

Леонардо да Винчийн зураг худалдаанд дээд амжилт тогтоов

Леонардо да Винчийн зураг худалдаанд дээд амжилт тогтоов

Италийн нэрт эрдэмтэн, зураач Леонардо да Винчийн зурсан баавгайн толгойны хар зураг Лондон хотноо дуудлага худалдаагаар (8.8 сая фунт-стерлинг) 12.1 сая ам.доллараар зарагдаж, дээд амжилт тогтоожээ. 7х7 см хэмжээтэй "Баавгайн толгой" нэртэй хар зураг нь 500 гаруй жилийн настай аж. Дуудлага худалдааг зохион байгуулагчдын зүгээс хар зургийг худалдан авагчийг нэрлээгүй боловч нэгэн хос худалдан авсан гэжээ.

Өмнө нь түүний "Морь ба унаач" нэртэй зургийг 2001 онд дуудлага худалдаагаар 8.1 фунт-стерлингээр зарсан байв. Кристигийн дуудлага худалдаанаас мэдээлснээр эдгээр нь Италийн сэргэн мандалтын үеийн мастерийн зурсан цөөн хэдэн зураг аж.

Леонардо да Винчи 1452 онд төрсөн ба урлагийн бүтээл болон шинжлэх ухааны нээлтүүдээрээ алдартай нэгэн.

ЭХ СУРВЛАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж