АНУ, Хятадын шинэ хүйтэн дайн дэлхийн дулаарлыг хурдасгана | News.MN

АНУ, Хятадын шинэ хүйтэн дайн дэлхийн дулаарлыг хурдасгана

АНУ, Хятадын шинэ хүйтэн дайн дэлхийн дулаарлыг хурдасгана

АНУ, Хятадын шинэ хүйтэн дайн дэлхийн дулаарлыг хурдасгана

АНУ, БНХАУ хоёр улсын хооронд шинэ хүйтэн дайн дэгдэх тохироо бүрдээд буй. Харин дэвшилтэт үзэлтнүүдийн үзэж байгаагаар шинэ хүйтэн дайны уршгаар дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт маш хурдтай үргэлжилж, сүйрэл дагуулж болзошгүй гэнэ.

Ерөнхийлөгч Жо Байден болон хууль тогтоогч нарт дэвшилтэт үзэлтнүүдийн 40 бүлэг нэгдэн захиа илгээж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад Хятадтай илүү дотно хамтран ажиллах, Хонгконг, Шинжаан-Уйгур гэх мэт асуудлуудыг хойш тавьж сөргөлдөөнөө намжаахыг шаарджээ.

Энэ бол сүүлийн хэдэн сарын турш нэг талаас Ардчилсан намын дэвшилтэт үзэлтнүүд цаг уурын өөрчлөлтийн эсрэг Хятадтай хамтран ажиллах нь сөргөлдөөнөөс илүү чухал хэмээж, нөгөө талаас эрх баригчид хамтын ажиллагаа, сөргөлдөөнөө зэрэг зохицуулж чадна гэж үзэж буй талцал, мэтгэлцээний хамгийн сүүлд болсон үйл явдал юм. Түүнчлэн Жо Байдены хувьд Хятадын эсрэг хатуу бодлого баримталж, Конгрессоор дамжуулан Бээжингийн эсрэг хууль батлуулж байна. Ардчилсан намын энэ дотоод хагарал цаашид Вашингтон, Бээжингийн харилцааг хэдэн жилээр тодорхойлж магадгүй юм.

Дэвшилтэт үзэлтнүүдийн “Sunrise хөдөлгөөн”, “Эргэлзсэн эрдэмтдийн нэгдэл” тэргүүтэй байгууллагууд “Жо Байден болон Конгрессын гишүүд хоёр улсын харилцаанд давамгайлсан антагонист хандлагаа орхиж, олон талт байдал, дипломат харилцаа, Хятадтай хамтран ажиллах талуудыг түлхүү анхаарч ажиллахыг уриалж байна. Цаг уурын аюул бол дэлхийд тулгамдаад буй чухал асуудал. Тиймээс ч дэлхийн ирээдүй Бээжин, Вашингтоны хүйтэн дайн намжих эсэхээс бүрэн хамаарна. Дэлхийн дулааралтай тэмцэж, өдөр бүр ажилладаг хүмүүст ээлтэй эдийн засаг байгуулахын тулд өрсөлдөөнөө зогсоож, хамтран ажиллах нэн шаардлагатай байна” хэмээн бичжээ.

Америк маягийн ардчилал, Хятад маягийн авторитаризм эрчимтэй өрсөлдөж буй энэ үед Бээжингийн түрэмгийлэл, цөөнхийн эсрэг хүний эрхийн зөрчлүүд Жо Байдены гадаад бодлогын үндсэн цөм болж байгаа юм. Тэрбээр дөрөвдүгээр сард сэтгүүлчдэд “XXI зууны ардчиллын дэвшилттэй талууд болон Хятадын автократ нийгэм ширүүн өрсөлдөх нь тодорхой” гэж хэлж байжээ.

Энэ нь хоёр улсын энэ зөрчилтэй харилцааг ойрын хугацаанд эргэн сэргэхээргүй улам хүйтэн болгож орхисон аж. Ажиглагчдын үзэж байгаагаар дэлхийн дулаарлын эсрэг дорвитой тэмцэх алтан боломжоо алдахгүйн тулд Байден чиг хандлагаа даруй өөрчлөх шаардлагатай аж.

Энэ бол дэвшилтэт үзэлтнүүд Байдены Хятадын эсрэг гадаад бодлогыг эсэргүүцсэн анхны тохиолдол биш. Тухайлбал, тавдугаар сард зүүн жигүүрийн нэр бүхий хууль тогтоогч нар болон идэвхтнүүдийн 60 орчим бүлэг нийлэн “Хятадыг XXI зууны ЗХУ болгохгүй байх”-ыг Байденд уриалж байв. Мөн өнгөрсөн долоо хоногт 30 орчим байгууллага танхимын дарга Нэнси Пелосигоос Хятадын эсрэг маргаантай хуулийг Конгрессоор батлуулахгүй байхыг шаардсан байна.

Энэ талаар Конгрессын алдартай дэвшилтэт үзэлт төлөөлөгч Калифорнийн Ро Ханна “Дарамт шахалт хаана ч хэрэггүй. Бид Хятадтай хамтран цаг уурын өөрчлөлт болон бусад тулгамдсан асуудал дээр нягт хамтран ажиллах орон зай бүтээхийн зэрэгцээ үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн өрсөлдөх чадвараа чухалчилсан стратеги хүсэж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Харин тэдний уг үзэлтэй зөрчилддөг ардчилагч нарын нэг Роберт Менендес “Хятадын засгийн газрын түрэмгий үйлдэл, хэт үндсэрхэг үзлийг АНУ л маш сайн эсэргүүцэх ёстой. Ши Жиньпин болон түүнээр удирдуулсан Коммунист нам бол АНУ-ын өмнө тулгарч байсан өмнөх асуудлуудаас эрс ангид гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж дөрөвдүгээр сард ярьсан байна.

Эх сурвалж POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-07-09 122.201.22.225

Gadaadad Yu bno Yana ymr xamaa bna

Avatar

Irgen 2021-07-09 103.57.94.217

ДЭЛХИЙН ДУЛААРАЛ БОЛ ШАЛ ХУДЛАА ИХ ГҮРНҮҮДИЙН МӨНГӨ ОЛОХ ХЭРЭГСЭЛ БАНКУУДЫН МӨНГӨ УГААХ СҮЛЖЭЭ ТРАМП ҮҮНЭЭС ТАТГАЛЗСАН ТУЛ АХИН СОНГОГДООГҮЙ АМЕРИКИЙН БАНКУУД БАЙДАНГ ДЭМЖИЖ ХҮҮХЭЛДЭЙ БОЛГОСОН.

Avatar

Зочин 2021-07-09 115.130.23.67

Байден ыг сонгуульд ялбал хятадуудад буулт хийж худалдааны дайн зогсоно гэж олон улсын шинжээчид дүгнэж байсан. Тэгсэн чинь Трампын бодлогыг яг хэвээр нь үргэлжлүүлж баых жишээтэй. Хүчирхэг бодлоготой улсын алсын хараа бодлого гэдэг ийм байдаг аж. Манайд бол Хүрэлсүх гарч ирээд Баттулгын хэрэгжүүлж байсан бодлогыг бүгдийг нь зогсоож байх жишээтэй. Ийм болохоор Монгол улс хөгждөггүй юм. Нэг нам ялаад гарч ирвэл нөгөө намын хийж байсан төслүүд ажлуудыг бүгдийг нь царцаагаад хаяж байх жишээтэй.

Avatar

Заагч 2021-07-09 202.9.46.224

Дарангуйлагч вирус хятадыг няцлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-07-09 66.181.160.53

хятад коминист улс биш шүү дээ. хятад үндэсний хэт үзэлтэй буюу бүхнийг хятадчлах зорилготой улс болсон. тэрний жишээ бол өвөрмонгол, торгуудууд, уйгар, түвдэд явуулж буй үндэсний цөөнхийн эсрэг харгислал юм. дэлхийн бүхий л үндэстэн өөрийн өв соёл, үндэс угтсаагаа гэсэн сэтгэлтэй байдаг. гэхдээ бусдын оршихуйг үгүйсгэж бүгдийг хятадчилна гэдэг бол байж болошгүй харгис үйлдэл. орос ч гэсэн ялгаагүй өөрсдийнх нь эрхшээлд буй буриадуудыг хэлээрэй ярих эрхгүй болгосон. энэ

Avatar

Лхагва очир 2021-07-09 66.181.161.10

Арай ухаалаг сэтэгдэг хэсэг нь ялагдана шүү шившиг боловоо гэж сануулаад л байна даа

Avatar

Зочин 2021-07-09 202.126.88.32

“ Хүйтэн дайнаас болж дэлхий дулаарна “ сонин гарчиг бна

Avatar

Delhii dulaaral avtoritarismiig eserguutsehtei hamaagui 2021-07-09 108.53.177.147

ingej guivuulj orchuulga medeelj bolohgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж