Еврогийн түүхэнд хамгийн хурдан орсон 5 гоол | News.MN

Еврогийн түүхэнд хамгийн хурдан орсон 5 гоол

Еврогийн түүхэнд хамгийн хурдан орсон 5 гоол

Еврогийн түүхэнд хамгийн хурдан орсон 5 гоол

Евро 2020 дуусахад хэдхэн хоног үлдээд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар нийт 49 тоглолт болж, одоогоор 137 гоол ороод байна. Бид энэ хооронд та бүхэнд Еврогийн холбогдолтой шинэ сонирхолтой мэдээ мэдээлэл цаг алдалгүй хүргэсээр байна. Энэ удаа бид та бүхэнд Еврогийн түүхэнд хамгийн хурдан оруулсан таван гоолыг танилцуулж байна.

1. Дмитрий Кириченко (1:07)

2004 оны Европын аваргаар Оросын шигшээ баг хэсгийн эхний хоёр тоглолтдоо Португал, Испани хоёрт хожигдоод байлаа. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо тухайн тэмцээний аварга Грекийн шигшээтэй хийхээр болсон юм. Нэгэнт тэд хэсгээсээ гарахгүй нь ойлгомжтой учир алдах, айх зүйл байсангүй. Тэрбээр Оросын шигшээ багийн дасгалжуулагч өмнөх хоёр тоглолтод сэлгээнд суугаад байсан Дмитрий Кириченког гараанд гаргаж ирсэн юм. Тоглолт дөнгөж эхлэхэд Оросын хаалгач Малафеев урагшаа бөмбөгөө цөлөн, Кириченко хүлээн авч өшиглөснөөр гоол орон Еврогийн түүхэнд хамгийн хурдан хугацаанд буюу 67 секундэд гоол оруулсан амжилтаар бүртгэгджээ. Сонирхолтой нь, уг тоглолт 2:1 буюу Оросын хожлоор өндөрлөсөн бөгөөд Грекийн шигшээ энэхүү Европын аваргад түрүүлэхэд ганц хожигдсон баг нь Оросын шигшээ баг байсан юм.

2. Эмил Форсберг (1:22)

Энэ жилийн Еврод маш олон рекорд, амжилт тогтоогдож байна. Үүний нэг бол Форсбергийн гоол юм. Хэсгийн шатны сүүлийн тоглолтоо тэд Польшийн шигшээ багийн эсрэг хийсэн бөгөөд 82 дахь секундэд Эмил Форсберг гоол хийснээр энэхүү жагсаалтын хоёрдугаар байранд бичигдэж байна. Уг тоглолт 2:1-ээр өндөрлөж, Шведийн шигшээ хожсоноор хэсэгтээ нэг ч хожигдоогүй гэх амжилтаар хасагдах шатанд шалгарсан юм. Хэдий хасагдах шатанд Украины шигшээд хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн ч Форсбергийн хувьд энэхүү тэмцээнд дөрвөн гоол оруулсан амжилтаар мэргэн буучдын тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.

3. Юүссүф Поулсен  (1:39)

Дээр дурдсанчлан энэ жилийн Евро өмнөх жилүүдээ бодвол гоол арвинтай, олон олон рекорд амжилт тогтоогдож байгаа. Энэхүү жагсаалтын гуравдугаар байранд ч гэсэн мөн л энэ жилийн Еврогоос гарсан гоол орсон юм. B хэсгийн хоёрдугаар тойрогт Данийн шигшээ, Бельгийн шигшээ багуудын тоглолтын 69 дэх секундэд Юүссүф Поулсен гоолдсоноор энэхүү жагсаалтад нэрлэгдэж байна. Тэрбээр маш итгэмээргүй байдлаас гоолдсон бөгөөд хэсгийн шатад тун сайн тоглож, хоёр гоолыг шигтгэсэн билээ. Хасагдах шатны эхний тоглолтоо харамсалтай нь бэртлийн улмаас өнжиж, урьд шөнө хүчирхэг Английн шигшээ багтай хэр гал гарсан тоглолт үзүүлсэнийг та бүгд харсан байх.

4. Роберт Левандовски (1:40)

Евро 2016 дээр хэсгийн тоглолтдоо нэг ч гоол хийж чадалгүй хөлбөмбөг сонирхогчдын хэл амны бай болоод байсан тоглогч бол Роберт Левандовски. Хасагдах шатны шөвгийн 8 дээр тухайн тэмцээний аварга португалчуудтай тоглож, тоглолтын эхэнд өөрийгөө байгаа шүү гэдгээ баталсан юм. Тэрбээр тоглолтын 100 дахь секундэд Майкал Пазданы дамжуулалтаар Левандовски гоолдсоноор энэхүү жагсаалтын дөрөвдүгээр байранд бичигдлээ. Харамсалтай нь тоглолт 1:1-ийн харьцаатай өндөрлөж, чөлөөт цохилтоор эцсийн мөч шийдэгдсэн юм. Гэвч түүний цохилт одоог хүртэл хөлбөмбөг сонирхогчдын дунд тодоос тод үлдсэн гэдэгт итгэлтэй байна.

5. Робби Брэди (2:00)

Уг үйл явдал 2016 оны Европын аваргын хасагдах шатны шөвгийн 16-гийн үеэр болсон Франц, Ирландын шигшээ багуудын тоглолт байлаа. Ирландын шигшээ тоглолтын эхнээс довтолгоо маш сайтай байсан бөгөөд Францын хагас хамгаалагч Погва алдаа гарган, улаан хуудсаар торгуулж, пеналт өшиглөхөөр болсон юм. Улмаар 120 дахь секундэд Робби Брэди пеналтаа амжилттай гүйцэтгэж, энэхүү жагсаалтын тавдугаар байранд бичигдэж байна. Тоглолтыг маш эрч хүчтэй, дайчин эхлүүлсэн ч харамсалтай нь хоёрдугаар хагаст Антони Гриезман дубль хийж, Ирландын шигшээ багийг мулталсан юм.

Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж