ЗӨСҮТ: 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байна | News.MN

ЗӨСҮТ: 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байна

ЗӨСҮТ: 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байна

ЗӨСҮТ: 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байна

Зооноз өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Монгол Улсын 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байгаа ажээ. Жил бүр аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор тарваган тахал өвчин сэдрэх эрсдэл тулгардаг.

Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг, халууралт, хордлого бүхий голомтот зоонозын цочмог халдварт өвчин юм.

Иймд ЗӨСҮТ-өөс тарваган тахлын халдвар авах аливаа эрсдэлт үйлдлүүдээс татгалзаж, нийтийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлэхийг уриалж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-08 66.181.189.165

AIMGUUDRUUU OROH HODOLGOONIIG HAAGAACHEE AYULTAISHDEEEEE

Avatar

Зочин 2021-07-08 202.126.89.102

Тарваган тахал чинь барууны оронд хар тахал гэдэг нэртэй билvv?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж