Зооноз өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Монгол Улсын 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байгаа ажээ. Жил бүр аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор тарваган тахал өвчин сэдрэх эрсдэл тулгардаг.
Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг, халууралт, хордлого бүхий голомтот зоонозын цочмог халдварт өвчин юм.
Иймд ЗӨСҮТ-өөс тарваган тахлын халдвар авах аливаа эрсдэлт үйлдлүүдээс татгалзаж, нийтийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлэхийг уриалж байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ