Б.Нарандэлгэрийг Монгол Улсын Соёлын элчээр томилов

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

Б.Нарандэлгэрийг Монгол Улсын Соёлын элчээр томилов

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан (СТА) Бямбаагийн Нарандэлгэрт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулж өгөв.

Б.Нарандэлгэр нь Монголын үндэсний биет бус өв болох хөөмий, цуур, хэл хуурыг олон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд монгол уламжлалт хөөмийг битбокстой хослуулсан Хөөмийбит этник шинэ төрөл жанрыг санаачлан хөгжүүлж буй юм. Түүний үндэсний бүжиг, язгуур хөгжмийг битбокстой хослуулсан туурвисан уран бүтээл нь Улаанбаатар чуулгын урын санд бүртгэгдэж, дотооддоо болон олон улсад толилуулагдаж байна.

СТА Б.Нарандэлгэр “Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаагаас гадна Дэлхийн дээд амжилт болох "Гиннесийн ном"-д нийт 1000 гаруй хөөмийчийн хамт нэгэн зэрэг хөөмийлсөн амжилтаараа бүртгэгдсэн Монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм.

Б.Нарандэлгэр нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсыг, Монголын соёл, урлагийг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах, хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажиллах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж