Нийслэлийн удирдлагууд баар, цэнгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж хариуцлагын гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу өчигдөр (2021.07.07)-өөс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг баар, цэнгээний газрууд 22:00 цаг хүртэл ажиллаж эхэлсэн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм баримталж, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүргийг "Хариуцлагын гэрээ"-нд тусгажээ.
Мөн хяналт тавих, үүрэг хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, спорт, биеийн тамирын чиглэлийн аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулах ажлыг үе шаттайгаар цаашид зохион байгуулах аж.
Өчигдөр баар, паб, спорт, билляард болон цэнгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж "Хариуцлагын гэрээ" байгуулсан байна. Уулзалтын үеэр аж ахуйн нэгж байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой мэдээлэл хийж, гэрээний тусгай заалтуудыг дэлгэрэнгүй танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж, санал солилцжээ.
Холбоотой мэдээ