"Приус 20 шатсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна"

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

"Приус 20 шатсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна"

"Приус 20 шатсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна"

Замын хөдөлгөөнд оролцож байсан "Приус 20" маркийн автомашин 3, 4 дүгээр хороололд зогсоолын дэргэд шатсан хэрэг өнөөдөр (2021.07.08) гарлаа. Тус машины хажууд байсан хүмүүс шатсан шалтгааныг янз бүрээр таамаглаж буйгаа цахим сүлжээнд бичжээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Автомашин шатсан хэрэг дөнгөж сая гарсан тухай мэдээлэл байна. Тээврийн цагдаагийн албанд энэ хэргийг шалгахгүй. Баянгол дүүргийн цагдаагийн хэсэг хяналт шалгалт хийж байна. Гал гарсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. Гал санаатай, эсвэл санаандгүй гарсан эсэх болон цахилгааны гэмтлээс болсон үгүйг тогтоохоор Баянгол дүүргийн цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг эхлүүлсэн" гэв.

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс тодруулахад "Машин шатсан гэх дуудлага мэдээллийг хүлээн авч шуурхай ажиллаж байна. Урьдчилсан байдлаар дүгнэлт гараагүй. Тухайн машин шатсаны улмаас зогсоолд байсан машинуудад тодорхой хэмжээний хохирол учирсан. Одоогоор цахилгааны гэмтэл байсан эсэхийг шалгаж байна. Шалгалтын ажил дуусаагүй учир мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж