Өнөөдрийн жагсаалд бөхчүүд оролцоогүй шалтгаан

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

Өнөөдрийн жагсаалд бөхчүүд оролцоогүй шалтгаан

Өнөөдрийн жагсаалд бөхчүүд оролцоогүй шалтгаан

Монголын морин спорт уяачдын холбоо, Үндэсний бөхийн холбоо, Сурын холбоо болон ТББ-ууд нэгдэн өнөөдөр (2021.07.08) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж, төв талбай дээр тайван жагсаал зохион байгуулж буй мэдээлсэн гарсан. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав өөрийн байр суурийг илэрхийллээ.

МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.МАГАЛЖАВ:

-Цар тахалтай үед төр засагт наадам хийх хүнд байгаа. Үүнийг бөхчүүд сайн ойлгож байна. Олон сарын хөл хорионд бизнесийн салбарын мянга мянган иргэн сөхөрч байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд ядарч байна. Бухимдал их байна. Бүх л монгол хүн наадмаа хийхийг хүсч байгаа. Гэхдээ хүндрэлүүд байна, ялгаж салгаж харах зүйл ч бий. Хүүхдийн эрх, ялангуяа хүүхдийн вакцин гэж гараагүй энэ их эрсдэлтэй үед хурдан морийг ардын нялх хүүхдүүд унах тул хэцүү байх. Харин өвчин тахал багасахаар энэ жилдээ багтаад 100 жилийн бөхийн барилдаан, сурын харваанд насанд хүрсэн хүмүүс оролцох байдлаар Төр засаг хийх боломжтой гэсэн чиглэлтэй байгаа тул өнөөдрийн жагсаалд бөхчүүд оролцоогүйг олон нийт ойлгох биз ээ. “No naadam” жагсаалын ихэнх хэсэг бизнес эрхлэгч, амьдралаа залгуулж яваа залуучууд иргэдийн төлөөлөл, тун цөөн хэсэг нь "шар алчууртны бослого"-ыг хуулбарласан үймээн дэгдээгчид гэдгийг ч төр засаг, түмэн олон мэдэж байгаа байх.


Өнөөдрийн жагсаалд морь уядаг, аймгийн цолтой цөөн бөх очжээ.

Монголын морин спорт, уяачдын холбоо, Босоо хөх Монгол, "Нэхүүл", "Эх нутаг хүн зоноо хамгаалъя" төв, "Ногоон хас" байгаль, хүмүүн нийгэмлэг зэрэг нэгдэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд наадам болох ёстой гэсэн шаардлага хүргүүлээд байна. Хэрэв тэд шаардлагынхаа хариуг авахгүй бол тэмцлийн хурц хэлбэртэй шилжихээ илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
74
ТэнэглэлТэнэглэл
24
ЗөвЗөв
15
ХахаХаха
13
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж