Найман хүүхэдтэй хятад эрийн торгуулийг 14 мянган доллар болгов

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

Найман хүүхэдтэй хятад эрийн торгуулийг 14 мянган доллар болгов

Найман хүүхэдтэй хятад эрийн торгуулийг 14 мянган доллар болгов

Найман хүүхэдтэй хятад гэр бүл хүүхдийн тоо хязгаарладаг хууль зөрчсөнөөсөө болоод өндөр торгуульд унаж, өдгөө 2.6 сая юанийн өртэй үлдээд байжээ. Гэтэл энэ долоо хоногт дээрх өрийг 90 мянган юань болгон бууруулсан талаар эх сурвалжууд мэдээлэв.

Сичуань мужийн 50 настай Лиу Моухуа болон түүний хуучин эхнэр хүүтэй болохыг ихэд хүсдэг байжээ. Гэтэл тэдний хүсэл биелж, 2006, 2010 онд хоёр хүү төрөх хүртэл өмнө нь нийт зургаан охин мэндэлсэн аж.

Хятадад эмэгтэйчүүд нөхөртэй болмогцоо овгоо сольж, зөвхөн эрчүүд л овгоо удам дамжуулан өвлүүлж авч явдаг тул олонх гэр бүл хүүтэй болохыг илүүд үздэг байна. Гэвч хүүхдийн тоо хязгаарлах бодлогоос болоод зарим гэр бүл хүслээ биелүүлж чаддаггүй аж.

Дээрх бодлогыг үл тоон хүүхдийн тоогоо хэтрүүлсэн гэр бүлүүдэд дундаж орлогыг нь харгалзан үзэж, нутгийн захиргаа нь торгууль бичдэг байна. Лиуд тавьсан торгууль тэдний жилийн орлогоос найм дахин өндөр байж. Тиймээс хожим торгуулийг бууруулж, жилийн орлогоос нь гурав дахин өндөр болгожээ.

Лиугийн хүүхдүүд бүгд 2015 оноос өмнө буюу Хятадын засгийн газар нэг хүүхдийн бодлогыг хоёр болгож зөөлрүүлэхээс өмнө төрсөн аж. Тиймээс Лиу долоон хүүхдийн торгууль төлөх ёстой болсон гэнэ. 2.6 сая юань бол ердөө түүний гурван отгон хүүхдийн торгууль юм. Харин бусад дөрвөн хүүхдийнхээ торгуулийг хэрхэн барагдуулсан нь хэвлэл мэдээллийнхний хувьд тодорхойгүй байгаа аж.

Тэгтэл сүүлд нутгийн удирдлагууд хуралдаж, түүний өрийг 90 мянган юань болгон хөнгөлөхөөр шийджээ. Харин Лиу Моухуа “Миний таван хүүхэд дунд сургуульд, хоёр нь коллежид сурч байгаа. Тиймээс би хүүхдүүдэд болон хоол хүнсэнд зарцуулах зардлаа хасаад үлдсэн бүхнээ төлнө. Би үүргээ биелүүлж аль чадлаараа торгуулиа хурдан төлж дуусгах болно” гэж ярьжээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж