Covid-19-ийг 90 минутад оношилдог амны хаалт зохион бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

Covid-19-ийг 90 минутад оношилдог амны хаалт зохион бүтээжээ

Covid-19-ийг 90 минутад оношилдог амны хаалт зохион бүтээжээ

Харвардын их сургуулийн инженерүүд гурван цагийн дотор эзнээ цар тахлын халдвар авсан эсэхийг оношилдог амны хаалт зохион бүтээжээ. Шинэ бүтээл нь дотроо салгаж, өөр амны хаалтад суулгаж болохуйц, мөн өөр вирусүүдийг ч илрүүлэх чадвартай жижиг оношлууртай байх аж.

Тус оношлуурыг бүтээхдээ судлаач нар өмнө нь Эбола, Зика вирусүүдийг илрүүлэхийн тулд бүтээж байсан технологио ашигласан байна. Тэд тус бичил оношлуур, мэдрэгчийг зөвхөн амны хаалт төдийгүй эмнэлгийн халат зэрэг бусад хувцас дээр тогтоож, эмнэлгийн ажилчид ямар эрсдэлтэй орчинд ажиллаж бУйг судлах шинэ арга олсноо санал болгож байна.

Оношлууртай амны хаалтыг халдвар авсан эсэхээ шалгахыг хүссэн хүн зүүхийнхээ өмнө идэвхжүүлж байгаад зүүх агаад үр дүн нь амны хаалтны зөвхөн дотор талд харагдаж, хувийн нууцыг хамгаалах зориулалттай аж.

Мэдрэгчийг эрдэмтэд анх 2014 онд Зика, Эбола вирусийг оношлох зорилгоор зохион бүтээжээ. Тэгэхдээ тодорхой молекулуудтай урвалд ордог синтетик генийн сүлжээг цаасан дээр суулгаж, хатаан хөлдөөх аргыг ашигласан байна. Ингэснээр тус мэдрэгч илрүүлэх ёстой вирусийг танимагцаа өнгөө хувиргах гэх мэтээр мэдэгддэг аж.

Эх сурвалж: MIT NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж