-Мод ямар үүрэгтэйг та энгийн үгээр тайлбарлаж өгөөч?
-Мод гэхээр бидэнд янз бүрийн л мэдрэмж төрдөг тийм үү? Энэ удаа модыг өөр нэг өнцгөөс харуулж ойлгуулахыг хичээе. Мод олон амьтны орон байр, хоол хүнс болдог. Жишээ нь: Шувууд модны титэмд үүрээ засаж, ангаахайгаа өсгөж байхад, өөр нэг нь амьтан навч, үр жимсээр болон холтсон доорх шавжаар хооллон амьдарна. Мод маш олон төрлийн зүйлийн организмын амьдрах таатай орчин нь болдог. Зөвхөн амьд мод амьдрах орчин үүсгэдэггүй, унасан буюу үхсэн мод, унасан навч, үр жимс ч олон амьтанд амьдрах орчинг бүрдүүлж байдаг. Мөөг үхсэн модон дээр ургаж, тодорхой хугацааны дотор өмхрүүлэн модонд нүх, сүв, онгорхой, цоорхой бий болгож шавжид амьдрах таатай орчин бүрэлдэнэ. Урт хугацааны дараа мод өмхөрч дуусах бөгөөд тэнд нь шинэ ургамал ургах үржил шим ихтэй хөрс бий болсон байна. Мод ийм л ач тус ихтэй ургамал юм.
–Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд ургамал зүйгээр сурдаг, байгалийн ухааны чиглэлийн оюутан залуусын практик сургалт хийх орчинг бүрдүүлж байгаа нь энэ мэргэжлийн хүний хувьд харахад хэр үр нөлөөтэй вэ? алсдаа ямар үр дүн гарна гэж төсөөлж байна вэ?
-Өндөр үр дүнтэй байлгүй яахав, манай мэргэжлээр сурч байхад эхлээд онолоо үзнэ түүнийг практик дээр гарч туршиж мэдлэг оюунаа уралдуулна шүү дээ. Тийм болохоор орчин маш чухал. Намайг оюутан байхад манай МУИС-ийн ой судлалын тэнхимийн дадлагыг Төв аймгийн Батсүмбэр сумын “Өртөө Мухар” гэдэг газар хийдэг байсан. 1-4 курс хүртэл дадлага хийнэ, модлог ургамлыг ойн дагалдах баялагтай нь хамт, шавж, ургамал, гээд бүгдийг нь л судалдаг. Сурсан судалснаа гараар барьж, өөрөө тарьж ургуулж, шинж чанарыг ойлгох нь илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр хотын ойролцоо хэн ч ирээд дадлага, судалгаа шинжилгээ хийх боломжтой ийм сайхан газар нэгээр нэмэгдэж байгаад хувийн зүгээс баяртай байна.
Ташрамд дурдахад Улсын төсөвтэй улс даа ганц байгаль орчин, танин мэдэхүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг МУИС –ийн Байгаль-эх лицей ахлах сургууль-Экологийн боловсролын төв гэж газар байдаг. Энэ төв нь дотроо жилийн дөрвөн улирал ажилладаг цэцгийн хүлэмж, байгалийн музей, цэцэрлэгт хүрээлэн бүхий газартай, хүүхэд багачуудад гэлтгүй настан буурлуудад хүртэл танин мэдэхүйн чиглэлийн сургалтыг явуулдаг, гараар мэдрүүлж, нүдээр үзүүлдэг тийм буянтай газар байдаг. Одоо Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнтэй болж, энэ мэргэжлээр сурч буй оюутан залуус ирж туршлага солилцдог газар нэгээр нэмэгдэж байгаад баяртай байна. Хувийн хэвшлийн компани өөрийн хөрөнгөөрөө энэ мэргэжлээр сурч, судалж байгаа оюутан залууст дадлага хийх орчин бүрдүүлж байгаад үнэхээр хүндэтгэлтэй хандаж байна. Их гэгээлэг сайхнаар харж байна.
-Ой судлаач хүний хувьд эко системийг хангахын тулд ургамал, шавж, амьтан, жигүүртэн, загас гэх мэт нь хамааруулж ойлгох уу?
-Орчиндоо байгаа амьд бүхэн эко системийн хоорондоо уялдаа холбоотой юм. Ер нь ойгүй буюу модгүй бол дээрх миний хэлсэн амьтан, ургамал, ус, мөн түүний дагалдах баялаг ч үгүй гээд төсөөлөөд үз дээ аймаар байгаа биз. Тэгэхээр хүн болгоны мэдэх хүчилтөрөгчөөр амьсгалах боломжгүй болно гэх мэтчилэн тоочоод баршгүй асуудал үүснэ. Хүн байгальтайгаа зүй зохистой харьцах нь чухлаас чухал буюу алхам тутамдаа бодож байх хэрэгтэй гэж хэлмээр санагддаг юм. Мөн түүнчлэн хүүхэд багачуудад нялх багаас нь байгаль орчны тухай ойлгуулж, таниулж байвал ирээдүйд Эх дэлхийгээ хайрлах ухамсартай иргэн болж төлөвшинө.
-Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нээгдсэнээр эко системд /ургамлаас эхлээд амьтан, ус, байгалийн нөлөөлөл/ хэрхэн өөрчлөгдөх бол?
-Энэ бол олон талтай, шууд сэтгэлийн хөөрлөөр хандах буюу хариулах боломжгүй. Эхлээд тухайн байгалийн тогтоц, ан амьтан, өвс ургамлын онцлогийг мэдэх, судалгаа шинжилгээ хийнэ. Судалгаа хийгдсэний дараа таарах тохирох чиглэлээр нь байгалийг дэмжинэ. Байгалиа дагаад бүх зүйл хувьсан өөрчлөгддөг. Олон салбарын эрдэмтэн судлаач нарын тусламжтайгаар энэ бүгдийг голидролдоно оруулах боломжтой байдаг юм. Ямар нэгэн зүйлийг хийж бүтээхэд тухайн орчинд ургаж буй ургамал, ан амьтныг нь сайтар судалж судалгаагаа хийдэг. Тийм учир орчинг нь сайн бүрдүүлж өгсөн газар нэн ховор төрөл зүйлийн ургамал, ан амьтан хүртэл нэмэгдэж ирдэг сайн талтай байдаг. Бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой. Судалгаа хийж мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа болохоор алсдаа экосистемд томоохон өөрчлөлт, үр дүнг авчрах болов уу гэж харж байна.
-Бага насны хүүхдүүдэд модыг хайрлах мэдрэмжийг хэрхэн суулгадаг вэ?
-Бага насны хүүхэд аливаа зүйлийг шууд утгаар нь хүлээж авдаг болохоор эхлээд тухайн модны талаарх юу бодож байгааг нь асууж үзэхэд их сонирхолтой хариултуудыг өгдөг. Ихэвчлэн хүчилтөрөгч өгдөг, амьтан өвсийг нь иддэг, нэг навч, том бүдүүн иштэй юм л харагддаг гэх мэтээр хэлж өгнө. Модны тухай хүүхдийнхээ насанд нь тохируулан танин мэдэхүйд нь тохируулан мэдээллийг зөв өгөх хэрэгтэй байдаг. Модыг 2 хувааж ангилдаг. Шилмүүст ба навчит / шилмүүст нь зүү шиг хэлбэртэй навч хувирсан найлзуур, навчит нь олон төрлийнх байдаг/ гэх мэтчилэн энгийн хэллэгээр тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Айл өрх, албан байгууллагууд нэг үеэ бодвол мод сайн тарьдаг болсон болохоор түүнийгээ дагаад мэдлэгтэй болж байгаа гэсэн үг. Эцэг, эх, эмээ өвөө нь хүүхдүүдээ дагуулж мод тарьдаг болсон чинь бас жижиг эко сургалт шүү дээ.
“Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн”-гийн утас: 88113280
“Мишээл Сити” төслийн утас: 75057788
Холбоотой мэдээ