Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан өөрийгөө цагдаад барьж өгөв | News.MN

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан өөрийгөө цагдаад барьж өгөв

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан өөрийгөө цагдаад барьж өгөв

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан өөрийгөө цагдаад барьж өгөв

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан, 79 настай Жэкоб Зума өөрөө цагдаа дээр очиж, 15 сар хорих ялаа биеэр эдлэхээр болжээ.

Түүний нэрэмжит сангаас мэдээлснээр, цагдаа нар өчигдөр (2021.07.07) Зумаг дуудаж, орой гэхэд ирэхгүй бол албадан баривчилна гэж анхааруулсан аж. Тиймээс Зума Квазулу Натал муж дахь гэрийнхээ ойролцоо байрладаг шоронд сайн дураараа очиж, өөрийгөө баривчлуулсан байна.

Зумад холбогдох, есөн жил төр барихдаа авлига авсан хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, 15 сар хорих ялыг биеэр эдлүүлэх шийдвэр гарсан юм. Харин Зума хэд хоногийн турш эсэргүүцсэний эцэст ийнхүү цагдаа нараас анхааруулсан сүүлийн хугацаанд амжиж бууж өгчээ.

Гэвч Зумагийн дэмжигчид түүнийг авлига авсан гэдгийг үгүйсгэж, улс төрийн хуйвалдааны золиос болсон гэж үзэж байгаа аж. Зумаг 2018 онд өөрийнх нь Африкийн Үндэсний конгресс нам хүчээр суудлаас нь буулгажээ. Гэхдээ тэрбээр амьдардаг муждаа нэр хүндтэй, дэмжигч ихтэй хэвээр байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-07-08 139.5.218.200

Mongoloos 100 dahin iluu uhamsartai sahilg a humuujiltei baina ene afrik tiviin har negruud. Manai mongolchuud bol malaas dor zerleg maluud yumdaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж