Олимпийг эсэргүүцэж, галт бамбарыг унтраахыг завджээ | News.MN

Олимпийг эсэргүүцэж, галт бамбарыг унтраахыг завджээ

Токио 2020

Олимпийг эсэргүүцэж, галт бамбарыг унтраахыг завджээ

Олимпийг эсэргүүцэж, галт бамбарыг унтраахыг завджээ

Токиогийн олимпийн наадам долдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийнэ. Гэвч улс орны хүнд хэцүү байдлаас болж олимпийг эсэргүүцэж буй маш олон япон иргэн бий. Өчигдөр (2021.07.07) олимпийн галт бамбар Ибэраки мужийн Мито хотын төвөөр дайран өнгөрч байх үед нэгэн настай эмэгтэй олимпийн галт бамбар руу усан буугаар буудаж, унтраах гэж оролджээ. Албаны хүмүүс шуурхай арга хэмжээ авч, тус эмэгтэйн үйлдлийг зогсоож, саатуулсан байна.

Кайоко Такахаши хэмээх 53 настай олимпийг эсэргүүцэгч эмэгтэйн хувьд усан буугаар буудахаас гадна “Олимп болохгүй”, “Наадмаа зогсоо” гэх мэтээр орилж байжээ.

Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын галт бамбар 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Япон улсад газардсан. Грек улсын Афин хотын бэлгэ тэмдэг болсон Панатинайко задгай цэнгэлдэхээс Японы талд шилжсэн олимпийн галт бамбарыг Мияаги мужийн Мацүшима агаарын бааз дээр олимпийн гурван удаагийн аварга жүдо бөхийн тамирчин Тадахиро Номүра болон олимпийн гурван удаагийн аварга чөлөөт бөхийн тамирчин Саори Ёошида нар угтан авсан юм.

Олимп нэг жилээр хойшлогдсоны дараа галт бамбарыг олон нийтээс далд, нууц газар хадгалж байгаад өнгөрсөн гуравдугаар сарын 25-наас дахин ил гаргаж, галт бамбарын аяллыг Фүкүшима аймгаас дахин эхлүүлсэн билээ.

Сонирхуулахад, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах өнөөдөр (2021.07.08) Токио хотод хүрэлцэн иржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-08 192.82.83.224

Uls oron bolgond l neg tiim yu ch gemeer yum bedee humuus bh yumdaa

Avatar

Зочин 2021-07-08 66.181.184.51

Оюуны доройтолтой манайхан шигүү

Avatar

Зочин 2021-07-08 192.82.93.16

covid delta plus be like my time is coming

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж