“ХХ зууны Монгол ба гурван хувьсгал” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

“ХХ зууны Монгол ба гурван хувьсгал” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт боллоо

“ХХ зууны Монгол ба гурван хувьсгал” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт боллоо

ХХ зуунд монголчуудын хувьд тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдлаа баталгаажуулах, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн олж авах тэмцлийн жилүүд үргэлжилсэн юм. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар харийн эрхшээл ноёрхлоос ангижран тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалаар монголын ард түмэн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлсэн бол 1990 оны хувьсгал нь 1911, 1921 оны хувьсгалаар тавигдаж, хэрэгжиж байсан үндсэн бодлого, гадны нөлөөллийн улмаас тасарсан завсрын гажуудлыг засаж, улс орноо хүн төрөлхтний нийтлэг гольдролоор хөгжүүлэх, ардчилсан нийгэм байгуулах замд эргэлт буцалтгүй оруулсан юм.

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн түүхийн сургамжийг архивын баримт, эд өлгийн зүйлээр сурталчлан таниулахад Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Монголын үндэсний музей хамтран зохион байгуулж буй “ХХ зууны Монгол ба гурван хувьсгал” хамтарсан үзэсгэлэнгээс харах боломжтой.

Үзэсгэлэнд 1911 оны Үндэсний эрх чөлөөний, 1921 оны Үндэсний ардчилсан, 1990 оны Ардчилсан хувьсгалуудын үнэ цэнэ, залгамж холбоог илэрхийлэх архивын 60 гаруй баримт, баримтат кино, гэрэл зураг, 130 гаруй үзмэр, эд өлгийн зүйлсийг судалгааны ач холбогдол, үзэгчдэд таашаал өгөх өнгө үзэмж зэргийг харгалзан нийтэд дэлгэн үзүүлж байна. Тухайлбал, Богд хааны мутрын тэмдэг, Монголын хувьсгалчид Зөвлөлт Орос Улсаас тусламж хүссэн бичгийн анхны эх ноорог, Монгол Ардын намын тамга, 1913 оны Улсын эрх зохиол, 1924, 1940, 1960, 1992 оны үндсэн хуулиуд, Монгол Улсын сүлд, далбаа зэргийн залгамж холбоог илэрхийлсэн олон сонирхолтой үзмэр, архивын баримт, баримтат кино, гэрэл зургийг дурдаж болно.

Үзэсгэлэн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд дэглэгдэж олон нийтэд толилуулна.

Та бүхэн таалан болгооно уу.

 Тулгар төрийг нээж, шашин төрийг хослон дэлгэрүүлсэн өдрийг жил бүрийн өвлийн дунд сарын шинийн есөнд тэмдэглэх тухай Богд хааны зарлиг

1912.01.11

                                                                                                         МУҮТА,Х.А-173, Д-1. ХН-72

   

Богд хааны мутрын тэмдэг

Хэмжээ: 1.5 х 1.5 см

Материал: баргилт чулуу

ЗОУ-д тусламж хүсэж очсон Монголын хувьсгалчид тус бүрийн хийж гүйцэтгэх ажлыг хуваарилсан бичиг

Эрхүү хот. 1920.08.24

     МУҮТА, УТНОНББА, Х.1, Д.1, ХН.20

Монголын хувьсгалчдын ЗОУ-аас тусламж хүссэн бичгийн анхны эх ноорог

1920 он

             МУҮТА. УТНОНББА.ХҮХ-1, Д.1, ХН-7

Монгол улсын сүр хүчийг бадруулагч ардын журамт их цэргийн жанжин туг

Хуулбар

       Хэмжээ: 335 х 218 см

Үндэсний төв архивт хадгалагдан буй 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын партизан нарын бүртгэл хуудас

        1931 он

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж