Монгол бөхчүүд Нагоя башёг тэргүүлж эхэллээ | News.MN

Монгол бөхчүүд Нагоя башёг тэргүүлж эхэллээ

Монгол бөхчүүд Нагоя башёг тэргүүлж эхэллээ

Монгол бөхчүүд Нагоя башёг тэргүүлж эхэллээ

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанууд өчигдөр (2021.07.07) явагдлаа. Бэртлээсээ эргэн ирсэн Хакүхо М.Даваажаргал Нагоя башёг тун сайн эхлүүлээд байна.

Тэрбээр өчигдөр маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Таканошог давж, дөрвөн даваа, нэг ч унаагүй башёг тэргүүлж буй юм. Мөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил гэсэн хоёр монгол дүү нь хүчтэй өрсөлдөөн үзүүлж байна.

Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Дайэйшог давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил Котоновакаг давжээ. Хоёр бөх хоёулаа дөрвөн даваатай, Хакүхогийн адилаар Нагоя башёг тэргүүлж байна.

Монгол бөхчүүд энэ удаагийн башёг өнгөлж буй юм. Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар гурван даваа, нэг унаатай тэргүүлэгчдийн араас удаалж байна.

Кирибаяама Б.Лхагвасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан нар энэ өдөр хоорондоо учраа тааран барилдаж, Кирибаяама илүүрхэв.

Японы залуу озэки нар энэ удаагийн башёд барцадтай байна. Озэки Асанояама халдвар хамгааллын дэглэм зөрчиж, гадуур гарсан тул барилдах эрхээ хасуулсан бол озэки Такакэйшо хүзүүний бэртлийн улмаас энэ удаагийн башёг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Японы озэки цолтнуудаас одоо ганц Шодай л барилдаж байна. Тэрбээр одоогоор хоёр даваа, хоёр унаатай явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bo 2021-07-08 130.253.29.4

Japanuudiig yntyylaj,indim,mashin ygaalgiin savantaigaar

Avatar

Зочин 2021-07-08 202.126.89.224

Дэлхийн спорт биш ч дэлхийн олон оронд үзэж сонирхдог юм. Тиймээс МОНГОЛ гэдэг нэр дэлхийд цуурайтаж байна. Сумочид монголд их мөнгөний урсгалтай хүмүүс гэдгийг мэдэхгүй бол зүгээр л дуугүй ажиглаж бай. Бүр үзэхгүй бол өөрт чинь зүгээр юмаа даа.

Avatar

Зочин 2021-07-08 64.119.18.155

Одоо энэ монгол бехчууд мундаг энэ тэр гэсэн балай хийрхэлээ больмоор, сумо ямар дэлхийн спорт уу, тэд улс нийгэмд ямар хэрэгтэй уйл хий байгаа юм бэ, хувиараа менге л хийж яваа улс ш дээ

Avatar

Зочин 2021-07-08 202.179.27.234

Битгий уншиж бухимдаа хө.Дархлаа чинь унана.

Avatar

Зочин 2021-07-08 192.82.76.216

Наадам хойшлогдоод энэ жил мөнгө хийх боломжгүй болсон үндэсний бөхийн Явдаг Жо нууд Сумо гийнханд атаархаж , дархлаа нь навс унж байх шиг бна. Дараа жилийн наадмаар барилдаан биш зодолдоон болноо, допингоо хэтрүүлсэн нөхдүүд нэг нэгийгээ өшиглөж унагаад л….

Avatar

tenegteed bai 2021-07-08 192.82.75.155

sumo-g olon zuun say hvn vzej baidag. deer ypon eh oronoo surtalchilj bnaa. bas olon mongol zaluus ooriigoo bolon ger bvl ah dvvsee tejeej bna.. hangaltai tsalin hols abdag ch dee..

Avatar

Зочин 2021-07-08 66.181.181.217

Сума бол японы уламжлалт спорт,үндэсний бахархалын нэг нь.Тэд,үндэсний үнэт зүйл,сайн сайхан ,уламжлалт соёлоо одоогийн мулгуу монголчууд шиг шороо, шавартай хутгаж дэвслэхгүй.Зөв бурууг ялгаж чадах соёлтой хүмүүжилтэй хүмүүс. 1990 оноос хойш монголд бүдүүлэг,зэрлэг,шунахай сувдаг этгээдүүд сүүлээ сөхөж бие биенээ мэрсэн,уламжлалт ёсоо гээсэн, ахмад үе, аав ээжээ ч хүндлэхээ байсан, соёлт орны дэргэд ичмээр улс болсон доо.

Avatar

Зочин 2021-07-08 64.119.21.141

gutsoo…mongol buhchuud mundag l baigaa yum chin. chi muu hujaagiin e****z bolohoor booj uhlee yu kkkk

Avatar

Зочин 2021-07-08 66.181.184.51

Наад хогийн атаархуу зангаа болио!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж