Монгол бөхчүүд Нагоя башёг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

Монгол бөхчүүд Нагоя башёг тэргүүлж эхэллээ

Монгол бөхчүүд Нагоя башёг тэргүүлж эхэллээ

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанууд өчигдөр (2021.07.07) явагдлаа. Бэртлээсээ эргэн ирсэн Хакүхо М.Даваажаргал Нагоя башёг тун сайн эхлүүлээд байна.

Тэрбээр өчигдөр маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Таканошог давж, дөрвөн даваа, нэг ч унаагүй башёг тэргүүлж буй юм. Мөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил гэсэн хоёр монгол дүү нь хүчтэй өрсөлдөөн үзүүлж байна.

Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Дайэйшог давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил Котоновакаг давжээ. Хоёр бөх хоёулаа дөрвөн даваатай, Хакүхогийн адилаар Нагоя башёг тэргүүлж байна.

Монгол бөхчүүд энэ удаагийн башёг өнгөлж буй юм. Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар гурван даваа, нэг унаатай тэргүүлэгчдийн араас удаалж байна.

Кирибаяама Б.Лхагвасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан нар энэ өдөр хоорондоо учраа тааран барилдаж, Кирибаяама илүүрхэв.

Японы залуу озэки нар энэ удаагийн башёд барцадтай байна. Озэки Асанояама халдвар хамгааллын дэглэм зөрчиж, гадуур гарсан тул барилдах эрхээ хасуулсан бол озэки Такакэйшо хүзүүний бэртлийн улмаас энэ удаагийн башёг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Японы озэки цолтнуудаас одоо ганц Шодай л барилдаж байна. Тэрбээр одоогоор хоёр даваа, хоёр унаатай явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж