ЭЦА: Фэйсбүүкээр нь нэвтэрч, өмнөөс нь мөнгө авч залилж байна | News.MN

ЭЦА: Фэйсбүүкээр нь нэвтэрч, өмнөөс нь мөнгө авч залилж байна

ЭЦА: Фэйсбүүкээр нь нэвтэрч, өмнөөс нь мөнгө авч залилж байна

ЭЦА: Фэйсбүүкээр нь нэвтэрч, өмнөөс нь мөнгө авч залилж байна

Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс цахим сүлжээг онилжээ. Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад цахим луйврын гэмт хэрэг бүртгэгдэх нь нэмэгдсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр (2021.07.08) мэдээлэл хийлээ.

Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлснээр хулгай, дээрэм, хүчин зэрэг гэмт хэрэг цахимд шилжих болжээ. Цахим сүлжээнд залилан, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах, худал мэдээлэл тараах гэмт хэрэг түгээмэл гарч байгааг цагдаагийн алба хаагчид анхааруулав.

Ялангуяа орон сууцанд байр түрээслүүлнэ, урьдчилгаа авна, Солонгосын виз гаргаж өгнө гэх зэргээр иргэдийг хууран мэхэлж, залилдаг тул яарч шийдвэр гаргах, хувийн мэдээллээ өгөхгүй байхыг сануулав.

Мөн фэйсбүүкээр нь нэвтэрч, тухайн хүний өмнөөс мөнгө авч залилах гэмт хэрэг гарсаар байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн Ш, Б, Т нарт 5-8 жилийн хорих ял оноосныг цагдаагийн алба хаагчид мэдээлэв.

Цахим залилангийн гэмт хэргээс гадна зуны улиралд орон нутгийн замд иргэд авто ослоор амь насаа алдах тохиолдол их гардаг. Үндэсний Их баяр наадмын 9 хоногийн амралт маргаашаас эхэлж байгаа тул иргэдийг орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байхыг санууллаа.

Эрүүгийн цагдаагийн албаны хурандаа Б.Баттулга “Баяр наадмын амралтын өдрүүдэд иргэд орон нутгийн замд осолд орох тохиолдол их байна. Шалтгаан нь хурд хэтрүүлэх. Ихэнх нь "Prius" маркийн автомашинтай хөдөлгөөнд оролцдог. Гэвч тус автомашин нь хөнгөн учраас том оврын ачааны машин зөрөхөд онхолдох тохиолдол их байна. Иймд иргэд та бүхэн очих газартаа яаралгүй замдаа хөдөлгөөнд оролцож, хурдаа тохируулахыг зөвлөж байна” гэлээ.

🔴 ШУУД | ЭЦА-наас цахим гэмт хэргийн талаар мэдээлж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | ЭЦА-наас цахим гэмт хэргийн талаар мэдээлж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, July 7, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2021-07-08 77.189.183.105

Хөдөө гадаа явахдаа хурдаа тохируулж явж байвал
Зүгээр байна. Бусдын буруугаас болж дүрмээрээ явж байгаа нь хохирох явдал их байна шүү. Цаас шиг машин уначихаад нисээд л байх юм да.

Avatar

зочин 2021-07-08 202.126.88.131

зарим сайтын сэтгэгдэл хэсэг нь , "бөөр худалдан авна" гэсэн хууль бус зараар дүүрлээ, үүнийг цэгцлээч ээ.

Avatar

gadnii daranguilagchaa zailuulchaad olon yum yari, endx guilagchid ni ,AGUULX DUUREN baaxan n**** xuraadag yndestenii zan yumuu 2021-07-08 130.253.29.4

indimiig -ardsyg10 shaagaad bnuu,YouTube saitaar zasagluulaad,xuduunii niitlelr,
esvel yrelsyg shaagaad bnuu,elbegee yaduuchuudiin erunxiilugchuur,xuduunii xun xotiin darga, xeniig ni SHAAGAAD BNAA.

Avatar

NOBISH 2021-07-08 130.253.29.4

SAITAAR ZASAGLAJ, SHIZOTOI HUMUUS DARANGUILAAD.?

Avatar

ub 2021-07-08 202.126.89.21

notariad bas irgenii heregnertei zalilan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж