Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс цахим сүлжээг онилжээ. Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад цахим луйврын гэмт хэрэг бүртгэгдэх нь нэмэгдсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр (2021.07.08) мэдээлэл хийлээ.
Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлснээр хулгай, дээрэм, хүчин зэрэг гэмт хэрэг цахимд шилжих болжээ. Цахим сүлжээнд залилан, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах, худал мэдээлэл тараах гэмт хэрэг түгээмэл гарч байгааг цагдаагийн алба хаагчид анхааруулав.
Ялангуяа орон сууцанд байр түрээслүүлнэ, урьдчилгаа авна, Солонгосын виз гаргаж өгнө гэх зэргээр иргэдийг хууран мэхэлж, залилдаг тул яарч шийдвэр гаргах, хувийн мэдээллээ өгөхгүй байхыг сануулав.
Мөн фэйсбүүкээр нь нэвтэрч, тухайн хүний өмнөөс мөнгө авч залилах гэмт хэрэг гарсаар байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн Ш, Б, Т нарт 5-8 жилийн хорих ял оноосныг цагдаагийн алба хаагчид мэдээлэв.
Цахим залилангийн гэмт хэргээс гадна зуны улиралд орон нутгийн замд иргэд авто ослоор амь насаа алдах тохиолдол их гардаг. Үндэсний Их баяр наадмын 9 хоногийн амралт маргаашаас эхэлж байгаа тул иргэдийг орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байхыг санууллаа.
Эрүүгийн цагдаагийн албаны хурандаа Б.Баттулга “Баяр наадмын амралтын өдрүүдэд иргэд орон нутгийн замд осолд орох тохиолдол их байна. Шалтгаан нь хурд хэтрүүлэх. Ихэнх нь "Prius" маркийн автомашинтай хөдөлгөөнд оролцдог. Гэвч тус автомашин нь хөнгөн учраас том оврын ачааны машин зөрөхөд онхолдох тохиолдол их байна. Иймд иргэд та бүхэн очих газартаа яаралгүй замдаа хөдөлгөөнд оролцож, хурдаа тохируулахыг зөвлөж байна” гэлээ.
🔴 ШУУД | ЭЦА-наас цахим гэмт хэргийн талаар мэдээлж байна #NewsMN #NewsAgency
🔴 ШУУД | ЭЦА-наас цахим гэмт хэргийн талаар мэдээлж байна #NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Wednesday, July 7, 2021
Холбоотой мэдээ