ДЭМБ цар тахлын эсрэг интерлейкин-6 эмийг зөвлөж эхлэв

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

ДЭМБ цар тахлын эсрэг интерлейкин-6 эмийг зөвлөж эхлэв

ДЭМБ цар тахлын эсрэг интерлейкин-6 эмийг зөвлөж эхлэв
Blood sample tube for interleukin 6 or IL-6 test, Pro-inflammatory cytokine and anti-inflammatory myokine

ДЭМБ цар тахлын халдвар авсан өвчтөнүүдэд үзүүлэх тусламж, эмчилгээний удирдамжаа шинэчилж, интерлейкин-6 эмийг зөвлөж эхэлжээ. Түүнийг кортикостероид эмтэй хавсран хэрэглэвэл биеийн байдал эрс хүндэрсэн өвчтөнүүдийн амийг аврахад өндөр үр дүнтэй хэмээсэн байна.

ДЭМБ-ын эрдэмтдийн санаачилгаар интерлейкин-6 эмийг 10 мянган өвчтөн хамруулан 27 шат эмнэлзүйн туршилтаар баталгаажуулжээ. Үр дүнд нь 2020 оны есдүгээр сард цар тахлын эсрэг үр дүнтэй хэмээн зарласан кортикостероид эм дээр интерлейкин-6 эм албан ёсоор нэмэгдэж, жагсаалтыг баяжуулсан байна.

Цар тахлын халдвар аваад, өвчин нь хүндэрсэн хүмүүсийн биед дархлааны тогтолцооны хэт их хариу урвалаас шалтгаалж маш их хохирол учирдаг аж. Интерлейкин-6 буюу токилизумаб ба сарилумаб эмүүд өвчтөний дархлааны тогтолцооны хэт их хариу урвалыг хориглох үйлчилгээтэй юм.

Улмаар интерлейкин-6 эм өвчтөний нас барах эрсдэлийг 13 хувиар бууруулж байгаа нь батлагдсан аж. Энэ нь мянган өвчтөн тутамд 15 өвчтөн буюу өмнөхтэй харьцуулахад 28-аар цөөн хүн нас барах эрсдэлтэй гэсэн үг юм. Түүнчлэн дээрх эм өвчтөнүүдийг амьсгалын дутагдалд орохоос сэргийлж, хүчилтөрөгчийн аппарат шаардлагатай болохыг 28 хувиар бууруулж буй нь тогтоогджээ. Ингэснээр 1000 хүнд өвчтөн тутмын 23 нь амьсгалын дутагдалд орохоос аврагдана гэсэн үг.

Тиймээс ДЭМБ дээрх эмийн үйлдвэрүүдийг онцгой эрхээсээ татгалзаж, бусад үйлдвэрүүдэд нээлттэй болгож, үнээ бууруулж, бүтээмжээ өсгөх, цаашлаад цар тахлын халдвар эрчимжиж буй орнуудад хүртээмжтэй болгох, нөөц үүсгэхийг уриалжээ.

Эх сурвалж: WHO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж