“Бүс нутгийн энх тайван, хөгжилд залуучуудын оролцоо” уралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

“Бүс нутгийн энх тайван, хөгжилд залуучуудын оролцоо” уралдаан боллоо

“Бүс нутгийн энх тайван, хөгжилд залуучуудын оролцоо” уралдаан боллоо

 

Оюутан залуус, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах Энтрепренеруудыг дэмжих Y4RP-2021 буюу “Бүс нутгийн энх тайван, хөгжилд залуучуудын оролцоо” уралдаанд 10 гаруй их дээд сургуулийн 35 баг, 105 оюутан залуучууд өрсөлдсөн байна.

МУИС, СЭЗИС-ийн хамтарсан “Bright B” баг 1-р байр, XYZ баг 2-р байр, СЭЗИС-ийн Beta-18 баг 3-р байрт оржээ. Энэ удаагийн уралдаанд гудамжны халдлагаас хамгаалах зорилготой “Your Guardian” аппликейшн хөгжүүлэх төсөл 1-р байр, “Харааны бэрхшээлтэй иргэдэд Уран зураг, галлерейг аудио хэлбэрээр сонсгох “Сүүдэрт үлдсэн бүтээл” аппликейшн хөгжүүлэх төсөл 2-р байр, ургийн бичгийг цахимаар үүсгэх зорилготой USP –Аглаген аппликейшн хөгжүүлэх төсөл 3-р байрт шалгарсан байна.

Тэргүүн байр эзэлсэн “Bright B” багийн гишүүн Б.Оюунбилэг “Манай төслийн онцлог нь гудамжны халдлагаас хамгаалахад чиглэсэн анхдагч гэдэг утгаараа шинэлэг болсон. Өөр ийм төрлийн төслүүдтэй харьцуулахад манай апп илүү сэтгэлзүй талруугаа, мөн нэрээ нууцлах функцтэй зэргээрээ онцлог. Бидний судалснаар Зүүн хойд Азийн орнуудад гудамжны халдлага өндөр хувьтай байдаг юм байна лээ. Бид улс орнуудын цагдаагийн байгууллагын цахим хуудаснаас мэдээллийг олж нэгтгэхэд 5 хүн тутмын 4 нь гудамжны халдлагад ямар нэгэн байдлаар өртдөг нь ажиглагдсан” гэв. ШУТИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын эрхлэгч доктор Н.Галиймаа “Зүүн хойд Азийн бүсэд багтдаг Монгол улс өөрөө дотооддоо нийгэмийн хувьд цэвэршиж, эдийн засгийн хувьд өсөж байвал энэ нь бүс нутагтаа оруулж буй маш том хувь нэмэр гэж үздэг” талаар онцлов. АХБ-ны эксперт О.Бат-Орших “Өнөөгийн залуучууд өөрийн асуудлаас гадна бусдын асуудлыг тэдэнд юу дутагдаж байна, юу тулгарч байна вэ гэдгийг олж харахыг хичээсэн нь маш их таалагдлаа” гэлээ.Харин шүүгч, “Дэлхийн Энхийн Их Наадам” ТББ-ын тэргүүн, “Шинэ гудамж” төслийн санаачилагч Г.Ганбат  “Өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцсон багийн тоо хамгийн олон байна. Мөн багуудын шийдэл дэвшүүлсэн төслийн санаа нь давхцаагүй нь өвөрмөц онцлог боллоо. Багуудын гүйцэтгэл төсөөлснөөс хамаагүй сайн байлаа.Оюутнууд маань энэ эрчээрээ төслөө хэрэгжүүлээд явбал олон улсын хэмжээнд өрсөлдөх боломжтой харагдаж байна” гэж уралдааныг дүгнэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж