Л.Оюун-Эрдэнэ: Хүнс экспортлогч орон болох ёстой | News.MN

Л.Оюун-Эрдэнэ: Хүнс экспортлогч орон болох ёстой

Л.Оюун-Эрдэнэ: Хүнс экспортлогч орон болох ёстой

Л.Оюун-Эрдэнэ: Хүнс экспортлогч орон болох ёстой

“Монгол Улсын хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хүнсний салбарын голлох оролцогчид хүнсний тогтолцоог хэрхэн хөгжүүлэх арга зам, гарц, шийдлээ ярилцаж, гаргасан шийдвэр, үр дүнг энэ оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалтад танилцуулах юм. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрээр хүнс, эрүүл мэндийн тогтолцоотой холбоотой асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэж үздэгээ илэрхийлэв. “Уул уурхайгаас гадна хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, тээвэр, логистикийн салбарыг тэргүүлэх салбар гэж үзнэ. Импортоос 90 хувь хамааралтай байдлаа халж, хэрэгцээгээ дотоодоос бүрэн ханган, хүнс экспортлогч орон болох зорилтоо биелүүлнэ. Хүнсний тогтвортой тогтолцоо бүрдүүлэх нь хүний хөгжил, амьдралын чанарыг сайжруулаад зогсохгүй, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил бий болгоход ихээхэн хувь нэмэртэй. Үүнд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага гээд олон талын оролцоо чухал. Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэлээ. Мөн нэг хүнд ногдох малын тоо зэргээр дэлхийд дээгүүрт ордог ч малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний экспорт хангалтгүй байгаа нь цогцоор нь шийдээгүйтэй холбоотойг хүлээн зөвшөөрөв. “Төр, засаг бодлогын зохицуулалт хийх ёстой. Бүгдийг иргэд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын урдуур орж хийх боломжгүй. Чадахгүй зүйлийг нь шийдвэрлэхэд оролцоно. Бизнес эрхлэхэд нь макро болон эдийн засгийн, бусад нөлөөллөөс харьцангуй бага байлгах нь л төрийн гол зорилго. Бодлогоор дэмжих, хамтран ажиллах, хувийн хэвшилтэйгээ түншлэх байр суурьтай байна” гэв. Хүнсний тусгаар тогтнолоо хангаж, жингийн илүүдэлгүй, элдэв хорт хавдарт өвчингүй, эрүүл, идэвхтэй иргэдтэй Монгол байхын төлөө хүнснийхээ асуудлыг хамтдаа өөрчилж, шинэ түвшинд гаргахыг уриалав.

“Монгол Улсад тогтвортой хүнсний тогтолцоонд шилжих асар их боломж нөөц байна. Тэр үйл явц хэдийнэ эхэлсэн. Энэ салбарын шинэчлэлийн үр дүнд хүн амыг шим тэжээлтэй, эрүүл хүнсээр хангаж, иргэдийн амьжиргаа, амьдралын чанар сайжирна” гэж НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэллээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа цар тахлын үеийн хямралыг хүнсний тогтолцоогоо илүү хүртээмжтэй, тогтвортой, тэсвэртэй болгож тэнцвэржүүлэх, өөрчлөн сайжруулах боломж болгох хэрэгтэй гэж үздэгээ илэрхийлэв. Үндэсний хэлэлцүүлэг угтан зургаан бүсийн хэмжээнд болон хувийн хэвшил, залуучууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан “Аюулгүй, тэжээллэг хүнсээр хүртээмжтэй хангах, тогтвортой хэрэглээг дэмжих”, “Амьжиргааны тэгш байдлыг ахиулах ба зах зээл”, “Байгальд ээлтэй үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эмзэг байдал, цочрол, дарамтад тэсвэртэй байдлыг бий болгох”  сэдвээр цуврал хэлэлцүүлэг хийсэн байна. Үндэсний хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ хамтран зохион байгуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-07-08 202.131.225.197

Л.Оюун-Эрдэнэ: Хүнс экспортлогч орон болох ёстой… ҮҮНИЙ ТУЛД ЭХЛЭЭД ХҮНСНИЙ СТРАТЕГИЙН ТУХАЙД ХУУЛЬ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. ТҮҮНДЭЭ МАЛ МАХ, ХҮНСНИЙ НОГОО, ГАЗАР ТАРИАЛАНГАА ЗӨВХӨН МОНГОЛ ХҮН ЭЗЭМШИН ҮЙЛДВЭРЛЭХ, УРГУУЛАХ, БОРЛУУЛАХАА ХУУЛЬЧИЛЖ ӨГ. ТЭГЖ БАЙЖ Л ЧИНИЙ ЯРИАД БАЙГАА ЧИНЬ БИЕЛЭЛЭЭ ОЛНО. МАХНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДСАН НЬ ТАНАЙ НАМЫН НӨХДҮҮДИЙН ХИЙСЭН АЖИЛ ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2021-07-08 202.126.88.146

УЛС АА БАЙГ ГЭХЭД УЛААНБААТАР АА ХАНГАЧИХ НЭГ ОЛИГТОЙ ХҮЛЭМЖ БАРЬЧИХАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ .

Avatar

Tr 2021-07-08 202.126.88.223

Toms oo ch tarij chadgyi baij ykhsenii export! Ene ovchtei nokhroo avaacher MAN uukhainuudaa!! Umainii khoshoo yzekh 400 say juulchin yasan be ?

Avatar

Зочин 2021-07-08 64.119.21.121

sia sieera anda hamridaa.zonanda

Avatar

Зочин 2021-07-08 64.119.21.121

uzeelere hun talaj alsan jihen namdul jihan namdul

Avatar

forum 2021-07-08 64.119.21.121

ter uzeelr dormjolol haraagl suudag yaltan chin burnee shuu.neeh shog agr baidag shuu uilaal tulaan zarlaad uzeed uzlere untaa gesen uilal aigad guigel ireegui.tegel uzlere neeh tom atman silkoni geel ailgala reket mongo nheel.

Avatar

toim 2021-07-08 64.119.21.121

nepal chemin wars in ulanabatar.shono bur 420 hunig uzeler daramltal abart hij alchal nogoo yaltan uzeler chi medehguiu notolgoo baihgui geel zganal suudinma.

Avatar

Зочин 2021-07-08 64.119.21.121

ppedger deh geel oror neeh muhai ugin huni muhaigar haral hedleg baijil neg udaa chi ug sonsohgui gesne chin uilaal tatal uhlee yu amgalbatar.

Avatar

Зочин 2021-07-08 66.181.161.82

Мулт мулти шаахыг нь болиулдаггүй юм байх даа, дандаа сэрүүн зүүдээ ярих юм, шаадаггүй хийдэг хүнийг нь ажиллуулах юмсан.

Avatar

Baatar 2021-07-08 66.181.161.7

Энэ элий балай нөхрөө татаачээ МАН-ынхан Жинхэнэ Мянгуужин

Avatar

Зочин 2021-07-08 202.9.46.52

Coronagaa l darhiig bod!

Avatar

Зочин 2021-07-08 103.57.94.32

Худлаа улих яаах вээ. Эхлээд энэ самарсан эдийн засаг үнийн өсөлтөө хичээчих. Хөшөө дурсгалыг чин яриагүй бна шүү

Avatar

Зочин 2021-07-08 64.119.25.116

Дандаа уран сайхны хэтрүүлэгтэй хуцаж байхын. Өдий болтол амаа мэдэж байхгүй яасан эргүү банди вэ

Avatar

Зочин 2021-07-08 103.229.121.32

Үнэн донгио гар, мултраад л наагаад байна ККК.

Avatar

Зочин 2021-07-08 66.181.191.204

Хүний хөгжил нь болоогүй байнаа. Өгөөжийн өнгөт мөөхийг гадныхан идэх үү? Амьдралтай юм буралдаа

Avatar

Зочин 2021-07-08 64.119.18.155

Асуудал шийдвэрлэх чадваргуй, хоосон гое ярихаас цаашгуй л хун юм аа даа энэ ЕС, одоо энийг тоож байгаа, энэнд итгэх тэнэг хун байхгуй болсон байх аа

Avatar

Зочин 2021-07-08 202.179.24.4

Энэнэг боловсролгүй элий балай, тэгээд бас зальай үнэгэн царайтай, галзуу гэмээр нөхрөөр удирпуудсан ЗГ- ыг хурдан огцоруулаач ээ.

Avatar

Зочин 2021-07-08 192.82.66.218

Сайхан бүлтрэх юмаа, аргагүй байхдаа өөр чадах юмгүй болохоор !!!!!!!

Avatar

Зочин 2021-07-08 66.181.161.82

shaaj ugnu gedeg shig, huukiin tarhigui utsan huuheldei

Avatar

Зочин 2021-07-08 202.126.88.175

мөрөөдөөл байхын пизду минь өнөөдрийн асуудлаа гийд лдэ

Avatar

Бодит тооцоо ба тэнгэрийн орлого 2021-07-08 192.82.72.251

Монгол Улс жилд 400 сая жуулчин авдаг болчихвол доод тал нь 200 тэрбум долларын орлого олдог болно доо. Тэр цагт 0-80 насны монгол хүн бүр 133 хүнд зэрэг үйлчилнэ гэсэн үг!!!???

Avatar

Зочин 2021-07-08 192.82.64.248

харин тиймээ, заримдаа ярьж байгаа юм нь шал худлаа, бүр галзуу ч гэхийм үү, ярих нь байтугай сонсохоос ичмээр

Avatar

Зочин 2021-07-08 59.153.114.130

Өдөрт 1 сая гаруй жуулчин ирвэл хил дээр хэдэн хүн штамп дарж хэдэн хүн хяналт тавх билээ? За тэгээд монголчууд идэх хоолноос эхлээд их юм болох биз!

Avatar

1 2021-07-08 202.131.225.150

Эхлээд дотоодын хэрэгцээгээ хангаж байж экспортлох тухай ярих нь зүйтэй. Цөөн хэдхэн хүнсний хэрэгцээгээ өөрсдөө хангаж байгаа улс дэндүү том ярих чинь ПОП яриа болно.
Худлаа том том юм ярихаа больж бодит ямар боломж байна тэрийгээ хэрэгжүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй. Чадахгүй зүйлээ хаямаар, бүр яримаар ч үгүй байна.

Avatar

Зочин 2021-07-08 202.21.113.238

yu durtaigaa bavah yumaa. How when geed asuuchih setguulch alguu

Avatar

Хажууд нь хэлээд өгөх хүн байдаггүй юм байхдаа 2021-07-08 192.82.76.216

Эхлээд 3 сая хүнээ аюулгүй хүнсээр хангах зорилтоо хэрэгжүүлэх талаар ярьмаар юм. Гаднаас орж ирж байгаа зарим хүнсний бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрт хэрэглэдэг бодиснууд дээр Монгол улс даяараа нарийн шинжилгээ хийж чадахгүй, тийм техникийн боломж байхгүй. Ихэнх тохиолдолд Мэргэжлийн хяналт, Стандарт хэмжил зүйн газар нүдээ аниад өнгөрч байна, нэгэнт боломжгүй юмыг хууль, стандарт яриад шаардаад хэрэггүй болохоор. Өөрсдөө юу идэж байгаагаа мэдэхгүй хүмүүсээс хэн тоож хүнс авах юм бэ? Арайчдээ..

Avatar

Зочин 2021-07-08 192.82.76.216

Гадны импортоо хаяад, дотоодод аюулгүй хүнс үйлдвэрлэж хангаж байгааг хянаж чадаж байгаа муу? УБ-т ямарч эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнсний захууд дүүрэн байна, хувь хүний гар дээрээс түргэн мууддаг бүтээгдэхүүн бид нар хэнэггүй тулдаа л авч хэрэглэж байна. Задгай сүү зарж байгаа цэгүүдэд шинжилгээ хийхгүй байна, ядахдаа антибиотикийн шинжилгээ байнга хийх ёстой. 40 л сүүн дээр 1 литр нэмсэн ч тэр нэмж байгааг нь шинжлэх ёстой. Энэ мэтийн гар дор өчнөөн юмаа шийдээгүй байж тэнгэрийн юм ярих

Avatar

Зочин 2021-07-08 66.181.183.64

ЭНЭ ЭЛИЙ БАЛАЙ ЮМАА АВААЧЭЭ. ЕРДӨӨСӨӨ АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ОРЧНОО Ч МЭДРЭХГҮЙ АМЬДРАЛД НИЙЦЭХГҮЙ ЭГЭ БАЛАЙ ЧИНЬ ЯАЖ СОЛИОРОХЫГ НЬ ХАРААД СУУЖ БАЙХ УУ

Avatar

Зочин 2021-07-08 103.111.68.3

за болио олигтойхон импорт хийж ч чадахгүй байж дандаа мулт шаааахыийймаа

Avatar

Зочин 2021-07-08 124.158.66.212

Эхлээд өөрсдийгөө Монгол улсаа эрүүл хүнсээр хангая.

Avatar

Зочин 2021-07-08 150.129.142.176

ХАХАХА. Ингээд л солиороод байдаг юм. Дандаа биелэгдэхгүй үлгэр ярина. Тэрэнд нь зарим нь итгэчихнээ болоогүй.

Avatar

Зочин 2021-07-08 202.21.113.238

ulger yarisaar bgaad said bolson bolhoor ter blgui dee. zuudneesee serehguim shig bn

Avatar

Зочин 2021-07-08 103.229.120.253

Монголоос ямар хүнс экспортлох юм бол, манайхаас бусад орон хүнсний стандарттай, түүнд нь нийцсэн хүнс байхгүй ш дээ, Мах, сүү, тараг. Ямар ч стандарт байхгүй, өрх бүх айл бүр өөр өөрийн технологитой.

Avatar

ЭНЭ Ч ПОП МЭДЭГДЭЛ ЭЭ !!!! 2021-07-08 202.126.89.123

БАЙГАЛЬ ДЭЛХИЙ ЖИЛЭЭС ЖИЛД УЛАМ ДОРОЙТСООР…..МОНГОЛЫН ГАЗАР НУТАГ 90% НЬ ЦӨЛЖСӨН. ГАЗАР НУТАГ УГИЙН ҮРЖИЛ ШИМ ТААРУУУ….МОНГОЛЧУУД СҮҮЛИЙН 1000 ЖИЛ ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭХ БОЛОЛЦООГҮЙ ТУЛ НҮҮДЛИЙН СОЁЛ СОНГОСОН ЮМ БИЛЭЭЛ…..ТЭХЭЭР МОНГОЛ УЛС ЭКСПОРТЛОХ БИШ ГАДНААС ЗАГАС.ДҮҮПҮҮ НОГОО ИМПОРТЛОХ Л ЧУХАЛ БАЙНА ДАА !!!

Avatar

Зочин 2021-07-08 66.181.161.16

Монгол орны хөрсний өнгөн давхарга нь халуун дулаан орны хөрстэй харьцуулахад маш нимгэн, маш эмзэг. Тийм болохоор манай улсын газар тариалангийн эдэлбэр газрыг одоогийн хэмжээнээс нэмэгдүүлээд хэрэггүй. Эрс тэс уур амьсгалтай манай улсын ХАА-н даац нь Амазонк мөрний сав газарт байрлах Бразил, Аргентин, далайн зөөлөн уур амьсгалтай Шинэ Зеланд гэх мэт улсуудтай харьцуулахад хамаагүй бага байх нь ойлгомжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж