Дэлхийд "Дельта" хувилбар тархаж, зарим улс хөл хорьж байна | News.MN

Дэлхийд "Дельта" хувилбар тархаж, зарим улс хөл хорьж байна

Дэлхийд "Дельта" хувилбар тархаж, зарим улс хөл хорьж байна

Дэлхийд "Дельта" хувилбар тархаж, зарим улс хөл хорьж байна

Энэтхэг улсад цар тахлын хоёр дахь давлагаа дөрөвдүгээр сард эхэлж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, хүчилтөрөгч хомсдож, олон мянган хүн нас барж, талийгаачийг чандарлах газар ч олдохгүй байв. Гэтэл удалгүй тавдугаар сард цар тахал үүсгэгч SARS-CoV2 вирусийн B.1.617.2 буюу "Дельта" хэмээх хувилбар эрчимтэй тархаж эхэлжээ.

Өдгөө Дельта хувилбар АНУ, Европ, Африк, Австрали тэргүүтэй нийт 100 гаруй улсад бүртгэгдээд байна.

ДЭМБ-ын мэдээлснээр "Дельта" хувилбар хамгийн анх 2020 оны аравдугаар сард Энэтхэгт бүртгэгдэж, түүнээс хойш бусад хувилбараас хамгийн илүү халдварлах чадвартай нь болжээ. Харин энэ оны тавдугаар сард ДЭМБ "Дельта" хувилбарыг дэлхийн асуудал болж байгааг зарлав.

Өдгөө "Дельта" хувилбар дэлхийн 100 гаруй оронд бүртгэгдэж, зарим улсын хувьд нийт халдварын олонхыг эзлэх болжээ. Эрдэмтдийн тайлбарласнаар "Дельта" хувилбар нь SARS-CoV2 вирусийн анхны хэлбэр болон түүний дараа нийт халдварын дунд зонхилсон B.1.1.7 буюу Альфа хувилбараас халдварлах, өвчлүүлэх чадвараар хэд дахин өндөр гэнэ.

Түүнээс гадна халдвар аваад эдгэрсэн, эсвэл вакцин тариулж бүрэн дархлаажсан хүмүүс ч тус хувилбараар өвчилж байгаа нь олон улсын санааг зовоож эхэлжээ.

Тухайлбал, цар тахлын эсрэг хамгийн амжилттай тэмцэж яваа орнуудын нэг Израильд бүрэн дархлаажсан иргэдийнх нь 50 хувь "Дельта" хувилбарын халдвар авчээ. Түүнчлэн өдөр тутамд шинээр бүртгэгдэж буй тохиолдлуудын 90 гаруй хувийг "Дельта" хувилбар эзэлж байгаа тул израильчууд өнгөрсөн сарын 15-нд цуцалсан хязгаарлалтаа даруй эргэн сэргээж, иргэд дотор орчинд амны хаалттай байх болсон юм.

Тухайн үед Австралийн Сидней хот хоёр долоо хоногийн хөл хорио тогтоож, Шинэ Зеланд аялагчдыг тусгаарлах журмаа сэргээж, Бангладеш хатуу хөл хорио тогтоож байв. Түүнээс хойш одоог хүртэл олон өдөр өнгөрөхөд байдал сайжраагүй, харин ч тус хувилбар улам олон оронд тархаж, хэд хэдэн улсын халдварт зонхилж, шинэ хөл хорио, хязгаарлалтуудыг араасаа дагуулсаар байна.

Жишээлбэл, Москва хотын дарга Сергей Собянины хэлснээр ОХУ-ын нийслэлд шинээр бүртгэгдэж буй тохиолдлуудын тогтмол 90-ээс дээш хувийг "Дельта" хувилбар эзэлж байгаа аж. Мөн Сингапур, Фижи арлууд, Индонези, Франц, Португал гээд хэд хэдэн оронд уг хувилбар бүртгэгджээ.

Түүнээс гадна B.1.617.2 буюу "Дельта" хувилбар дахин мутацид орж, "Дельта+" хэмээх бүр ч илүү аюултай хувилбар үүсгэсэн нь мөн л олон улсад хурдтай тархах хандлагатай байгаа аж.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзвэл, өчигдөр (2021.07.07) АНУ-д бүртгэгдсэн долоо хоногийн дундаж халдварын тохиолдолд "Дельта" хувилбар анх удаа зонхилжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн шинэ халдварын тохиолдлуудыг нэгтгэн судлахад 51 хувь нь "Дельта" хувилбартай холбоотой байж. Харьцуулж үзэхэд түүний өмнөх долоо хоногт нийт халдварын 30 орчим хувийг тус хувилбар эзэлж байв.

Түүнээс гадна гурван долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Олимп зохион байгуулах гэж буй Япон улс өчигдөр цар тахлын халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор улс даяар онц байдал зарласан байна.

Мөн халдвар хамгааллын зарим дэглэмээ сулруулж байсан Өмнөд Солонгост энэ долоо хоногт хоёр дахь хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэн тул цар тахлын дөрөв дэх үе эхэлж байна хэмээн үзэж, дор хаяж нэг долоо хоногоор хөл хорьж байна.

Эх сурвалж: REUTERS, TIME, BBC, JAPAN TIMES, RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-08 202.126.89.102

Удахгvй Ламбда хувилбар тархана. Тэр vед 4-р тунг хийлгэ гэж солиорох вий дээ. Энэ муу тахал хэзээ намжих юм болоо. Уул нь нэг шvдээ янзлуулъя гэж бодож байсан чинь энэ жил бас худлаа болж таарлаа.

Avatar

Зочин 2021-07-08 202.21.109.123

ДЭЛХИЙ ДУРГҮЙ БУББИАЙНА

Avatar

Зочин 2021-07-08 202.21.109.123

БИ БАС ШҮДЭЭ ҮЗҮҮЛЭХ ЕСТОЙ

Avatar

х 2021-07-08 202.9.47.8

хужаагиин гай хэзэээ дуусах бол бүх джлхиин хмүүст төлбөр төлөх хэрэгтэй хүн хогуууд

Avatar

Зочин 2021-07-08 98.204.176.20

Odoo yadag hereg ve? Tusaad edgesen deer n vaccine ii buren tun tariulsan uls ortood bna geheer aimaar bna shuu!

Avatar

Зочин 2021-07-08 202.126.89.234

Найруулга!!! Хэддугээр пнгийн хуухэд бичээд бна аа?!!!

Avatar

Зочин 2021-07-08 193.218.118.155

АНУ-с Монгол улсад сууж байсан Элчин сайд карл минтон гэгч тагнуул төв рүүгээ явуулсан нууц захидлыг Жулиан Ассанж ил болгосон. Тэр тагнуул захидалдаа,Оюу толгойг бид өөрийн болгохын тулд ажиллаж бүгдийг талдаа оруулсан. Ганцхан Н.Энхбаяр л тээг болж байна.Түүнийг зайлуулах шаардлагатай гэсэн байсан нь ил болсон. Н.Энхбаярыг зайлуулах ажлыг баяр гардан хийж эх орноосоо урвасан.Үхэх ялтай. Урвагч баяртай Вашингтонд хамт байсан манай ахмад дипломатч,баяр уулзалтаас гарч ирээд,За би ингээд Москваги

Avatar

Зочин 2021-07-08 192.82.64.64

Москва гаас хамааралгүй тусгаар улс гэдгээ баталлаа зөв шдээ Одоо бие даасан шийдвэр гаргаж улс орноо өөрсдөө авч явья лдаа Мардай д оруулсан гадаадуудаа Оросын даалгавараар хөөж гаргасан Баяр Монголыг 100 сая долларын өрөнд оруулж л байсан Эгийн голын усан цахилгаан станц, нүүрсний төмөр зам гээд Монгол улсад ашигтай том төслүүдийг зогсоосон Орос ах одоо жаахан дүүгээ бие дааж алдаж онож явахад саад болмооргүй байна Мөнхийн хөршүүдтэйгээ харилцан ашигтай найрамдалтай амьдарна даа

Avatar

Зочин 2021-07-08 67.81.184.102

Дэлхийд амьдрахгүй болжээ

Avatar

иргэн 2021-07-08 202.179.25.90

Гадныхан үнэхээр арчаагүй юм Хөл хориод байх даа яахаюв дээ, манай Улс Иргэд ЗГ огт Хөл хорихгүй Наадам Баяр ёслолоо тэмдэглэж байж байгаад л наад муу Вирусыг чинь дарах гэж байгаан, тэр байтгугай удахгүй Гадны 400н сая Жуулчин хүлээж авах гэж байгаа, -*энийг л Гайхамшиг гэхгүй юм бол юуг Гайхамшиг гэх юм вэ*

Avatar

Зочин 2021-07-08 192.82.76.58

xa xa гоё хэллээ

Avatar

Зочин 2021-07-08 202.21.109.123

ХАХА

Avatar

Зочин 2021-07-08 202.21.124.130

Xaxaxxa

Avatar

Зочин 2021-07-08 66.181.161.82

энэ мутацид орно гэдэг тийм муу зүйл биш корона вирус чинь өөрөө эзэн биеэ хөөнөгөөд байвал тэгсгээд устаад алга болно цаашид оршихын тулд хувьсаж эзэн биедээ аль болох удаан хугацаагаар байхын тулд үхлийн хөнөөлтэй байдал нь багасч харин тархах чадвар нь нэмэгдэж байгаа хэрэг. өмнө гарсан сарс мерс бусад олон төрлийн вирус яг ийм маягаар мутацлагдаж улиралын ханиадны нэг вирус болоод одоо ч оршин тогтнож байгаа. эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд тодорхой зөв мэдээлэл өг /гадны сайтаас харсан/

Avatar

Зочин 2021-07-08 202.126.88.65

Gadaadaas JUULCHIN avna gej solirohoo boliyoo. Hil ee haahgui bol ene DELTA Delta+ ni orood irvel suirne shuu OYUNERDENEE, AMARSAIHAAN, ENHBOLDOO. neg ih chadvartai yum shig hamag yumaa sul tavij baij balravaa.

Avatar

Зочин 2021-07-08 192.82.93.16

х***а нараа гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж