Эрүүл мэндийн яам (ЭМЯ) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ (2021.07.08) хийлээ.
ЭМЯ өнөөдрийнхөө мэдээллийн эхэнд хүүхдүүдийн дархлаажуулалтын талаарх мэдээллийг хүргэлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 12-15 насны нийт 205815 хүүхдийг вакцинжуулахаар төлөвлөснөөс 46.9 хувийг, 16-17 насны 84253 хүүхдийн 61.8 хувийг тус тус вакцинжуулаад байгаа аж. Энэ нь урьдчилан таамаглаж байснаас харьцангуй богино хугацаанд хийгдэж, вакцинжуулалт эрчимтэй байгаа үзүүлэлт юм.
Вакцины татан авалттай холбоотойгоор нөөцөө бүрдүүлтэл дараагийн буюу эхний тунгаа хийлгэх хүүхдүүдийн вакцинжуулалтыг түр зогсоожээ. Харин эхний тундаа хамрагдсан хүүхдүүдийн хоёр дахь тунг хугацаанд нь хийх юм байна.
Хүүхдийн хоёрдугаар тунг яг хугацаанд нь хийхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байгаа ба зарим эцэг эхчүүд "Хөдөө явах гэж байна, хэд хоногийн өмнө хийлгэе" хэмээн дур мэдэн хоёр дахь тун хийлгэх хүсэлт тавьж байгаа аж.
Орон нутгууд зөвхөн өөрсдийн харъяаны хүүхдүүддээ хийх вакцины тунгаа татан авч төвлөрүүлсэн учир өөр газар, нийслэлээс ирсэн хүүхдийн хоёр дахь тунг хийх эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс хамгийн анх хийлгэсэн вакцинжуулалтын цэгтээ л хоёр дахь тунгаа хийлгэх нь зүйтэйг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч онцоллоо.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 9002 хүнд шинжилгээ хийхэд 1510 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 131962 болж өсчээ. Шинээр батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд эдгээрийн 752 нь Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 758 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Тодруулбал:
Дархан-Уул аймагт 20,
Орхонд 89,
Баян-Өлгийд 48,
Увс аймагт 41,
Ховд 55,
Говь-Алтайд 60,
Хөвсгөлд 29,
Баянхонгорт 57,
Өвөрхангайд 42,
Сэлэнгэд 72,
Говьсүмбэрт 6,
Сүхбаатарт 45,
Дорнод 20,
Сүхбаатарт 45,
Булганд 30,
Завханд 10,
Хэнтийд 50 тохиолдол тус тус бүртгэгджээ
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд есөн хүн нас барснаар улсын хэмжээнд Covid-19-ийн улмаас нийт 655 хүн нас бараад байна. Нас барсан хүмүүсийн насны бүлгийн хувьд:
60-69 насны 4 хүн (7-18 хоног эмчлүүлсэн)
70-79 дээш насны 1 хүн
80-аас дээш насны 3 хүн 97-15 хоног эмчлүүлсэн)
18 настай 1 хүн (ес хоног эмчлүүлсэн) байжээ.
Өнгөрсөн хоногт 1541 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 93840 болов. Халдварын улмаас одоогоор 12888 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйгаас 221 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн
8195 нь хөнгөн,
3303 нь хүндэвтэр,
1169 нь хүнд гэж тус тус оношлогджээ.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Wednesday, July 7, 2021
Холбоотой мэдээ