"Монгол дахь жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын орчин” хэлэлцүүлэг болов

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

"Монгол дахь жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын орчин” хэлэлцүүлэг болов

  • ЕСБХБ-аас хэрэгжүүлж буй “Төв Азийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улс дахь жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын орчин" бодлогын хэлэлцүүлгийг 2021 оны 7-р сарын 6-ны өдөр цахимаар зохион байгуулав.
  • Эмэгтэй эзэн/удирдлагатай бизнесийн тодорхойлолтыг бий болгох нь бизнес эрхлэлтийн тэгш боломж олгоход чиглэсэн тодорхой зорилготой, үр дүнг нь хэмжиж болох бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлого боловсруулагчид болон хувийн хэвшлийн хувьд чухал ач холбогдолтой юм.

Бодлогын хэлэлцүүлэг нь ЕСБХБ-аас хэрэгжүүлж буй “Төв Азийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” хөтөлбөрийг Монгол Улсад албан ёсоор эхлүүлсэн арга хэмжээ болсон бөгөөд энэ үеэр Жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын орчны үнэлгээ (GRICA), шинээр байгуулагдсан эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг хөгжүүлэх зорилго бүхий Удирдах зөвлөлөөс гаргасан Үйл ажиллагааны төлөвлөгөө (Замын зураглал)-г үндэсний хэмжээнд  хэлэлцсэн болно. Бодлогын хэлэлцүүлгийг УИХ-н гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл нээж үг хэлэхдээ: “ЕСБХБ-с хэрэгжүүлж байгаа  “Төв Азийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд төслийг Монгол улсад хэрэгжүүлэх болсонд талархаж байна. Монголын нийт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 68%-ийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь Монгол Улсын эдийн засагт эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр өндөр байгааг харуулж байгаа. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн даргын хувьд, эмэгтэй хүний хувьд хэлэхэд ихэнх ачаа эмэгтэйчүүд дээр байгаа гэдэг нь бодит үнэн иймд энэхүү төслийн ач холбогдол нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудал нь хаана байгааг олох, тэдэнд дэмжлэг үзүүлэхэд оршиж байна гэж ойлгож байна. Энэхүү төслийг санаачилсан болон хэрэгжүүлж буй бүх хүмүүсд талархал илэрхийлье” гэв.

 

 

Хэлэлцүүлгийн үр дүнд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус төлөвлөгөөнд Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, МҮХАҮТ-ын дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл, Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг Удирдах зөвлөлийн гишүүн байгууллагуудын саналыг тусгасан байна. Цаашид Удирдах зөвлөл нь хувийн хэвшил, иргэний нийгэм, бусад олон улсын хөгжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, тодорхой үүрэг хариуцлага, хугацаатай арга хэмжээ бүхийзөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлэх юм.

Эмэгтэй удирдлагатай бизнесийн эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмрийн талаарх мэдээллийг түгээх, оролцогчдын зохистой төлөөллийг хангах  зорилгоор бодлогын хэлэлцүүлэгт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн урьж оролцуулсан байна. Энэхүү хэлэлцүүлэг нь жендэрээр ангилсан статистикийн үнэлгээ, жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын орчны үнэлгээний үр дүн, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан бизнес эрхлэлтийн экосистемийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлаар мэдлэг туршлагаа солилцсон анхны арга хэмжээ боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж