"Англи, шүүгч хоёр Данийг дээрэмдчихлээ"

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

"Англи, шүүгч хоёр Данийг дээрэмдчихлээ"

"Англи, шүүгч хоёр Данийг дээрэмдчихлээ"

Евро-2020 тэмцээний аваргын төлөө өрсөлдөх хоёр багийн нэр бүрэн тодорлоо. Урд шөнө Лондон хотын Уэмбли цэнгэлдэхэд Англи-Данийн шигшээ багууд учраа тааран тоглож, 2-1 гэсэн харьцаатай талбайн эзэд болох Английн шигшээ ялалт байгуулав. Тоглолтын эхний гоолыг Миккел Дамсгорд оруулж, даничууд тэргүүллийг авсан. Гэвч удалгүй Данийн шигшээгийн хамгаалагч Симон Кьер өөрийн хаалгандаа гоол оруулж, англичуудад бэлэг барив. Ийнхүү үндсэн цагт 1-1 гэсэн харьцаатай өндөрлөж, нэмэлт цаг гарахад Харри Кэйн гоолдож, багаа финалд хөтлөв.

Харри Кэйний гоол асуудал, хэл ам дагуулсан. Эхлээд Рахим Стерлингийг бөмбөг эзэмшиж байх үед талбайд дахин нэг бөмбөг орж ирсэн бөгөөд энэ үед шүүгч тоглолтыг зогсоох ёстой байсан. Гэвч шүүгч тоглолтыг үргэлжлүүлж, Стерлинг Данийн шигшээгийн торгуулийн талбайд нэвтрэн, улмаар алдаа аван унасан. Талбайн ахлах шүүгч бичлэгээр давтан хянаж үзээд, торгуулийн цохилт заасан. Харин энэхүү шийдвэрт олон хүн эргэлзэж байна.

Арсеналын дасгалжуулагч асан Арсен Венгер “Торгуулийн цохилт биш шүү дээ. Яагаад шүүгчийг "VAR" үз гэснийг ойлгохгүй байна. Шүүгч өөртөө итгэлтэй байх ёстой” хэмээжээ. Цахим орчинд ч гэсэн Стерлингийн талаар олон талын мэдээлэл гарч байна. Тухайлбал, “Торгуулийн цохилт байгаагүй. Стерлинг дахиад л худлаа уналаа. Тэр нэг тоглолтод гурван удаа унадаг шүү дээ”, “Стерлинг энэ тэмцээний турш сайн байгаа гээд түүнд торгуулийн цохилт өгөх ёсгүй. Стерлинг үнэхээр ичмээр уналаа. Англи, шүүгч хоёр Данийг дээрэмдчихлээ” гэв.

Дээрх хоёр үйлдлээс гадна торгуулийн цохилтын үеэр Данийн шигшээ багийн хаалгач Каспер Шмейхелийн нүд рүү Английн фанатууд лазер тусгаж, Харри Кэйний цохисон бөмбөгийг хаахад саад болж байв. Энэ талаар Касперын аав, домогт хаалгач Петер Шмейхель “Маш том алдаа гаргалаа. Шүүгчид нухацтай хандах байсан юм. Торгуулийн цохилт байгаагүй шүү. Хэрэв англичууд сайн тоглоод хожчихсон бол би хүлээн зөвшөөрөх байлаа. Гэтэл харамсалтай нь, шүүгч тоглолтыг шийдчихлээ” гэжээ.

Данийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч КАСПЕР ХЬЮЛМАНД:

-Үнэхээр сэтгэл гонсойж байна. Бид финалд тоглоход ойрхон байлаа. Хөвгүүд маань гайхалтай тоглолоо. Тэд гайхалтай хөлбөмбөгийг толилуулсан. Бид довтолж, гоол оруулж, өөрсдийн жинхэнэ мөн чанараа гаргалаа. Талбай дээр, талбайн гадна байсан залуучууд маань бүхнээ зориуллаа.

Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагч ГАРЕТ САУТГЕТ:

-Тамирчдаараа бахархаж байна. Энэ гайхалтай багийн нэг хэсэг болж байгаа нь аз завшаан. Фэнүүд маань ч өнөө шөнө гайхалтай байлаа. Бид тоглолт амар болохгүйг мэдэж байсан. Харин Ромд Украины эсрэг хийсэн тоглолт амархан байсан. Тоглогчдоо анхааралтай байж, хамгаалалтдаа үргэлж буцаж байхыг тоглолтын өмнө сануулсан. Тэд ч миний хэлснээр хийлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж