Дарханы замын ажил 50 орчим хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

Дарханы замын ажил 50 орчим хувьтай байна

Дарханы замын ажил 50 орчим хувьтай байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх ажлын явцтай танилцаж буй. Нийт 204.11 км замын бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 113 км замын ажил дуусч, зорчих боломжтой болсныг албаны хүмүүс мэдээлэв. Нэгдүгээр багц 45 км зам дээр 300 гаруй тэмдэг тавих шаардлагатай ч цар тахлын улмаас үлдсэн материалыг татан авч чадахгүйд хүрчээ.

Монгол Улсын зөвлөх инженер C.ОЧИРБАТ: 

-Өнөөдрийн байдлаар замын гол бүтээн байгуулалтын ажлууд дуусч, замын хөдөлгөөнийг нээсэн. Нийт таван багц ажил хэвийн үргэлжилж байна. Азийн хөгжлийн банкнаас хоёр, дөрөвдүгээр багцыг цуцалсныг та бүхэн мэднэ. Тус банкны санхүүжилтээр эхлүүлсэн нэгдүгээр багцын замын ажил дууссан. Хоёрдугаар шатны ажил гүйцэтгэгчгүй. Дараагийн компаниуд шалгарч чадаагүй. Зам, тээврийн хөгжлийн яамнаас тендер зарлаж, саналаа Азийн хөгжлийн банкинд хүргүүлсэн. Банк саналыг хүлээн авсан ч эцсийн хариу өгөхгүй байна.

Ер нь Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй таван гүйцэтгэгч бүгд Хятадын компани байсан. Гэхдээ өнгөрсөн жил 1200 хүн ажиллуулахаар төлөвлөж байв. Энэ жил бас 1000 гаруй хүн бүтээн байгуулалтын ажилд оролцох байсан ч цар тахлын улмаас чадаагүй. Иймд гүйцэтгэгчээр нь монгол компани ажиллуулах санал гаргасан. Энэ дагуу Дарханы зам дээр монголчууд ажиллаж байна. Цөөхөн л хятад ажилчид бий. Замын бүтээн байгуулалт цар тахлын хүндхэн нөхцөлд үргэлжилж байна. Гэхдээ замын ажлыг  2022 оны арванхоёрдугаар сараас өмнө дуусгахаар  төлөвлөсөн.

Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг хоёрхон жилийн дотор барьж, 2020 онд дуусгахаар төлөвлөсөн ч гурав дахь жилтэйгээ золгож байгаа юм. Замын ажил хойшлоход гүйцэтгэгчээр ажиллаж байсан БНХАУ-ын компани гэрээгээ цуцалсан бөгөөд цар тахал нөлөөлжээ.

Мөн замын ажлын гүйцэтгэл дээр хэд хэдэн багц дээр 20-хон хүн ажиллаж байгаа аж. Дарханы замын ажлын хоёр, дөрөвдүгээр хэсэг хамгийн их шороо тоос босч, хариуцах эзэнгүй болсон нь иргэдэд зовлон болжээ. Хэдийгээр тус хэсгийн замыг усаар норгодог ч тоос нь дарагддаггүй байна. Оршин суугчдын хувьд Зам, тээврийн хөгжлийн яамнаас эрүүл мэндээрээ хохирсон нөхөн төлбөрийг барагдуулахыг шаардахаа хэлж байгаа юм.


ЗАРИМ ИНЖЕНЕР, АЛБА ХААГЧИЙГ СОЛИНО

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам хэзээ ашиглалтад орох талаар салбарын сайд мэдээлэл өгөв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР:

-Европын сэргээн босголт банкны санхүүжилттэй замын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн онд удааширсан. Өнөөдөр нөхцөл байдалтай танилцахад замын шинэчлэлт, газар шорооны ажил сайн байна. Гүйцэтгэгч компаниудын тухайд хүндрэл гардаг. Үүнийг би ойлгоно. Цар тахлын үед сумдын хязгаарлалт, хотоос гарах хөдөлгөөнийг хориглох, тэг зогсолт, олон хоног үргэлжилсэн бороо зэрэг олон хүчин зүйлс нөлөөлсөн ч замын гүйцэтгэгч компаниудад ажлаа сайн хийх шаардлага тавьж байна. Нэгэнт чадна гэж олон улсын тендерт шалгарсан учраас ажлаа хийх хэрэгтэй.

Сүүлийн хэд хоногийн хувьд борооноос гадна ямар шалтгаанаар ажил удаашрах болсон талаар тодруулахад зарим инженер, алба хаагчийг солих, хүч нэмэх чиглэл өгч байна. Өрөөнөөсөө ажлаа хийх дуртай инженерүүдийг ажлын талбайд ирж ажиллахыг анхаарууллаа. Олон ч удаа хэлж байна. Талбай дээр ажиллах хатуу сануулга өглөө. Баярын өдрүүдэд ч ажлыг үргэлжлүүлнэ.

Монголын туслан гүйцэтгэгч компаниудын шүүмжлэлтэй тал нь олон ажлыг нэгэн зэрэг авч, хийж буй нэр зүүн ажил тарамддаг үзэгдэл байна. "Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно" гэдэг шиг аль аль ажил нь хэрэгждэггүй. Иймд нэг сарын дотор хоцрогдлоо нөхөхийн тулд туслан гүйцэтгэгчдийн тоог нэмэх, Хятадын компани руу ажилчдаа солих сануулга бүхий албан бичиг явуулахаар төлөвлөж байна. Угтаа энд сайд нь оролцоод явах ажил биш, зөвлөх компаниуд хүн хүч, тоног төхөөрөмж, үйл ажиллагаандаа хяналт тавьж зохион байгуулах шаардлагатай юм. Зарим хүнд энэ талаар хатуухан сануулга хэллээ. Зөвлөх компаниуд гүйцэтгэгч компаниудад хяналт тавьж, шаардах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж