Хөвсгөл аймагт эрэн сурвалжлагдаж байсан этгээд амиа хорлосон байдалтай олджээ. Тодруулбал, 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр 29 настай О гэгч нь тус аймгийн Түнэл суманд хоёр хүний амь насыг хөнөөгөөд, хэргийн газраас зугтсан байна.
Уг этгээд нь хамт архидан согтуурах явцдаа хүний амь насанд хүрсэн нь тогтоогджээ. Улмаар өчигдөр (2021.07.07) орой уг этгээд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг дэвсгэрт өөрийгөө буудсан байдалтай олдсон байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ