“Зарубеж”-ийнхэн Эрдэнэтэд эрдэс баялгийн нөөцийн судалгаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.07.08-нд нийтлэгдсэн

“Зарубеж”-ийнхэн Эрдэнэтэд эрдэс баялгийн нөөцийн судалгаа хийнэ

“Зарубеж”-ийнхэн Эрдэнэтэд эрдэс баялгийн нөөцийн судалгаа хийнэ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ОХУ-ын “Зарубеж” геологийн экспедицээс 24 хүн хүрэлцэн ирээд байгаа аж. Тэд тус үйлдвэрийн геологи хайгуулын албанхантай хамтран Эрдэнэт орчимд эрдэс баялгийн нөөцийн томоохон судалгаа хийх тухай Геологимаркшейдрийн хэлтсийн дарга А.Ундрахтамир мэдээлжээ. Эдгээр мэргэжилтнүүдэд тусгаарлалт болон халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэхийг тус аймгийн шуурхай хуралдаан дээр холбогдох албаныхан сануулсан байна.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т долдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 4187 ажилтан буюу нийт ажилтны 62.4 хувь нь хэвийн горимоор ажиллаж буй нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буурсан үзүүлэлт аж. Тус үйлдвэрийн хэмжээнд хавар, зуны бэлтгэлийн хүрээнд 282 ажил хийхээр төлөвлөснөөс 220 ажил бүрэн биелж, 78,01 хувьтай яваа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж